YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 175 OF 365

ТЭМДГЭЭ ҮЛДЭЭ

Брайд Холовей

Та нар бол бидний зүрхэнд бичигдэж,
бүх хүнээр уншигдаж, мэдэгдсэн захиа маань шүү дээ.
- 2 Коринт 3:2

Хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамжуудын нэг 1972 оны 3-р сарын 15-нд миний
төрсөн өдрөөр тохиосон юм. Надад бүх найзууд минь атаархахаар, жинхэнэ “том
хүний” дугуй бэлгэнд авч билээ. Цагаан биетэй, цэнхэр суудал бариултай үнэхээр гялалзсан
эд байсан юм. Найзууд минь атаархаж, би тэр хавийнхаа хамгийн догь хүүхэд болж байлаа.
Цэнхэр дугуйны хамгийн гоё зүйл нь зам дээр цэнхэр зураас татуулдаг байлаа. Бусад
хүүхдүүд зөвхөн харзураас гаргаж чаддаг байв. Бид бүгдээрээ хамтдаа жагсаж, явган
хүний замаар жийж, хэн нь хамгийн урт ул мөр үлдээж чадахаа харахаар тоормосоо хүчтэй
атгана. Минийх үргэлж цэнхэр өнгөтэй байв. Хэрэв явган хүний зам дээр цэнхэр өнгийн
зураас байсан бол намайгтүүгээр өнгөрснийг мэдэж болохоор байлаа. Биөөрийн ул мөрөө
үлдээсэн бөгөөд энэ нь хэнийх болохыг бүгд мэддэг байв.
Христэд итгэгч дасгалжуулагч, тамирчны хувьд Бурхан биднийг байсан газартаа
тэмдэг үлдээхийг уриалдаг. Бид Христийн төлөө бусдад нөлөөлөхөөр дуудагдсан. Тэрээр
биднийг хүрээлэн буй хүмүүст хүрч, Бурханыг алдаршуулах амьдралаар амьдрахыг хүсдэг.
Бид тамирчид дээр “Христийн ул мөрийг” үлдээхээр дуудагдсан. Өнөөдөр та өөрөөсөө
асуугаарай: та ямар ул мөрийг үлдээж байна вэ?


1.Өнөөдөр надад “ул мөрөө үлдээх” ямар боломж байна вэ?
2.Тамирчин, дасгалжуулагч нарт миний үлдээсэн тэмдэг ямар үр дүнтэй вэ?
3.Миний үлдээж буй тэмдэг Христтэй төстэй гэж хэлж чадах уу?
4.Нэмэлтээр унших: Иохан 4:28; Үйлс 9:42; 1Коринт 2:1-5; Филиппой 1:13


Эзэн минь,тамирчид, дасгалжуулагчдыг Тан руу хандуулах нь миний хамгийн эрхэм
дуудлага гэдгийг ойлгуулж өгөөч. Миний хүрч чадах хамгийн том зорилго бол Таны
надад илгээсэн хүмүүсийн амьдралд мөнхийн нөлөө үзүүлэх гэдгийг ойлгоход надад
туслаач. Амен.

Day 174Day 176

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More