FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ӨВ ЗАЛГАМЖЛАЛ
Рэнди Брүно
Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр
нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх
төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
-Иеремиа 29:11
“Уламжлал хэзээ чүеэ өнгөрөөдөггүй” гэдэг үгийг та сонссон байх. Өв үлдээх нэг түлхүүр
зүйл бол бүх зүйлсийг босгон байгуулсан «үндэслэгч эцгүүдийн» өнгөрсөндурсамжийг
нандигнан хадгалах явдал юм. Бидний амьдралд бусдын гүйцэтгэсэн чухал үүргийг бид
үнэлэх ёстой.
Өнгөрсөн үеэсээ хүчээ авахын зэрэгцээ бид ирээдүйн алсын хараанд анхаарлаа
төвлөрүүлэх ёстой. Хэрэв бид үр өгөөжтэй хаант улсад үлдэхийг хүсч байвал үйлчлэлийнхээ
талаар амлалтаа байнга хянаж, өнгөрсөн туршлагаасаа суралцаж, бусад хүмүүсээс хамгийн
сайн зөвлөгөөг авах хэрэгтэй. Илүү үр дүнтэй болохын тулд дасгалжуулагчид ирээдүйгээ
сайтар төлөвлөхийн зэрэгцээ цаг хугацаа, нөөц бололцоогоо чадварлаг зохицуулах ёстой.
1.Та ямар өвийг бусдад хадгалуулахаар үлдээж байна вэ?
2.Христ Есүс доторх хувь тавиландаа хүрэхийн тулд та амьдралдаа ямар өөрчлөлт
хийх шаардлагатай вэ?
3.Нэмэлтээр унших: Дуулал 1:1; 73:24; Сургаалт үгс 20:18
Бурхан Аав аа, намайг Ариун Сүнснийхээ хүчээр Христэд хүндэтгэл үзүүлэх өв үлдээхийг
уриалсанд баярлалаа. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More