FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
![FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37419%2F1280x720.jpg&w=3840&q=75)
БЯЦХАН ЗАЛУУС
Пайт Стрийт
Христ дотор сайшаагдсан Апелд мэнд хүргээрэй.
Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй.
- Ром 16:10
Аристобулын гэрт амьдардаг Апел болон бусад Христэд итгэгчдийн тухай бид тэр бүр
сонсдоггүй. Бидний ихэнх нь эдгээр нэрсийг гүйлгэн уншдаг бөгөөд тэдний хэн болох,
Ромын чуулганд ямар үүрэгтэй байсан талаар анзаардаггүй.Харин эдгээр нь Паулын хувьд
чухал байсан бөгөөд Ромд бичсэн захидалдаа тэдний талаар дурджээ. Энэ нь Христийн
үйлчлэлд бүгд чухал болохыг сануулж байна.
1927 оны Нью-Йорк Янкис багийг бейсболын түүхэн дэх хамгийн агуу супер оддын
цуглуулга гэж олон хүн үздэг. Бэбэ Рут, Лу Гериг, Эрл Комбс, Херб Пеннок, Уэйт Хойт нар
бүгд бейсболын алдрын танхимд нэрээ үлдээцгээсэн.Харин багийн бусад гишүүд яасан бэ?
Жули Вева, Жо Жийард, Майк Газелла, Рэй Морехарт, Жон Грабовски, Пат Коллинз нарын
талаар юу хэлэх вэ? Тэдний нэрс алдрын танхимд үлдээгүй, хүмүүс ч тэднийг төдийлөн
дурсдаггүй. Бид бүгд “агуу”нэгнийг санадаг ч “бяцхан залуус” бас өөрсдийн гэсэн байр
суурьтай байдаг. Хэдий тэд тоглолт бүрт оролцдоггүй, зарим нь сэлгээний тамирчид байсан
ч ялалтад хүрэхийн тулд тэд байх хэрэгтэй байлаа.
Бидний олонх нь баг эсвэл цуглаандаа бага зэргийн үүрэг гүйцэтгэдэг. Бид супер од эсвэл
алдрын танхимын гишүүд биш ч гэсэн бидний оруулсан хувь нэмэр нь тэдний амжилтад
маш чухал юм.
1.Та өөрийгөө хэрхэн харж байна вэ? Гол тоглогч эсвэл сандал дээр зай эзлэгч үү?
2.Бурхан танд итгэдэг бөгөөд та Түүний хувьд чухал гэдгээ ухаардаг уу?
3.Энэ үнэн таныг хэрхэн зоригжуулж байна вэ?
4.Нэмэлтээр унших: Ром 16
Их Эзэн минь, намайг Таны багийн чухал хэсэг гэдгийг ухааруулсанд баярлалаа. Би
үүнийг Таны нэрээр залбирч байна. Амен.
Scripture
About this Plan
![FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37419%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More