YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 171 OF 365

БАГИЙНХАА ТӨЛӨӨ БУУЖ ӨГӨХ

Ренди Чаймберс

Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй.
-Иохан 15:13


Бардамналын үр дүнд тамирчид өөрийнхөөрөө байхыг сонгох нь амархан. Бардам зан
нь тоглогчдыг илүү олон удаа тоглох хүсэл эрмэлзэлд автуулж, бусдыг авьяас чадвараа
нээхэд хөндөлсөж, зарим ньялалтын бүх гавьяаг өөрсдөдөө наадаг. Багаа хамгийн сайнд
хүрэх боломжоос бардамнал холдуулдаг. Харин Есүс бидэнд яаж амьдрах ёстойг Өөрийн
амьдралаар харуулсан юм.Хэдий том зүйл мэт боловч тоглогчид өөрсдийн хувийн
сонирхлыг хойш тавихаас нааш баг хэзээ ч зорилгодоо хүрч чадахгүй.
Уэсли коллежийн Кертис Гор багтаа хэрхэн өөрийгөө зориулахын чухлыг ойлгосон байв.
Гор өөрийн карьерын хамгийн дээд амжилт болох 130 ярдын өндөр 9 дамжуулалтыгхүлээн
авсан бөгөөд хэдий бишрэм ялалт байгуулсан ч үүндээ сэтгэл ханаж, тайвширсангүй. Гор
амралтын үеэр ч хүлээн авагчийн бүх нарийн байрлалуудыг сурахаар хичээж байлаа.
Гор бэлтгэлээ хийж буй зүтгэл, ааш зангаараа багийнхандаа Христтэй адил байдлыг
харуулж чадсан. Хэрэв Есүс бидний төлөө амиа өгсөн юм бол бид Түүний төлөө бардам
зангаа хойш тавьж, бусдад үлгэж жишээ болж чадна. Дасгалжуулагч Жон Вүүдэн “Алдар
гавьяаны төлөө тоглодоггүй багууд гайхалтай үр дүнд хүрэх болно” гэж хэлсэн байдаг.


1.Та хийж буй зүйлдээ бүх зүрхээ зориулж байна уу?
2.Таны зорилго зөвхөн та алдарших уу эсвэл баг хамт олноороо хүндлэгдэх үү?
3.Та талбай дээр Христийг харуулдаг уу?
4.Нэмэлтээр унших: Марк 3:25; 9:35; 10:45; Колоссой 3:23


Эзэн минь, Миний төлөө бүх зүйлийг өгсөн Христийн жишээг дагахад туслаарай. Мөн
бүх зүйл дээр Таныг харуулдаг нэгэн болоход туслаарай. Зөвхөн өөрийнхөө амжилтыг
бус багтаа өөрийгөө100 хувь зориулахад туслаарай. Амен.

Day 170Day 172

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More