YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 172 OF 365

ТЭРГҮҮН ХАМГААЛАГЧ

Ларри Коли

Бүхий л зүрхээрээ ЭЗЭНд итгэ
Өөрийнхөө ойлголтод бүү түшиглэ,
Алхам бүрдээ Түүнийг таньж мэд
Амьдралын замыг чинь Тэр шулуун болгоно.
-Сургаалт үгс 3:5-6


Судлаачид энэ сургаалт үгийг бичсэн хүн “Бурхан биднийг зөв замд хөтөлнө” гэж хэлэхдээ
Бурхан биднийг зөв замаар дагуулдаг гэдгээс илүү зүйлийг хэлэхийг хүсэж байсан байх
гэж үздэг. Бөмбөг барьж буй тоглогч урд байгаа хамгаалагчдаа итгэдгийн адил бид Бурханд
найдвал Бурхан бидний замд буй ямар ч саадыг зайлуулах болно.
Бидний өрсөлдөгч багийнхан бөмбөгийг барьж буй тоглогчийг зогсоох гэж хичээдэгтэй
адил бидний гол дайсан болох Сатан биднийг үргэлжлүүлэн мөрдөж, бүтэлгүйтүүлхийг
хичээдэг. Бурхан биднийг Өөрт нь итгэж, Түүний удирдлагыг дагахыг хүсдэг. Америк
хөлбөмбөгт бөмбөгтэй тоглогч хамгаалагчдынхаа ард тоглолтын явцыг ажиглан
зогсодгийн адил бид ч мөн амьдралд тэвчээртэй хандах хэрэгтэй.

Амьдралд бөмбөг
эзэмших шаардлагатай болоход бид хоёр сонголттой тулгардаг. Энэ нь тоглолтын явцыг
үл тоомсорлож, асуудлын өөдөөс нүүр тулах эсвэл дасгалжуулагчийн гаргасан тоглолтын
төлөвлөгөөг дагаж, урд эгнээний хамгаалагч бүх саадыг холдуултал хүлээнэ гэсэн үг.
Дасгалжуулагчийн хувьд бид дараагийн тоглолт болон улиралд үргэлж бэлдэж, төлөвлөж
байдаг. Ихэнх тохиодолд бид өөрсдийн амьдралаач урьдчилж төлөвлөсөн мэт санадаг.
Хэдий бүхнийг удирдагч Бурхан бидэнд зориулан төлөвлөгөө гаргасан ч бид үүнийг нь үл
тоомсорлох тохиолдол олонтаа.


1.Харилцаа болон бусад зүйлс дээрээ ямар нэг саад, бэрхшээл учирч байна уу?
2.Та аливаа зүйлийг өөрөө л шийддэг үү? эсвэл амьдралын гарын авлага болох Библийг
дагаж, саад тотгор арилгах боломжийг Бурханд олгодог уу?
3.Амьдралд тань зориулсан Бурханы төлөвлөгөөг дагах тэвчээртанд байна уу?
4.Нэмэлтээр унших: Дуулал 25:1-12; 37:5-9; Сургаалт үгс 4:20-27


Эзэн минь, даган явах учиртай замыг минь надад харуулаач. Танд болон миний
амьдралд зориулсан Таны төлөвлөгөөнд итгэх итгэл мөн өгөөч. Миний амьдралын
төлөө тогтоосон зорилгод хүрэхэд саад болж буй зүйлсийг арилгаж, Таны төлөвлөгөө
хэрэгжих боломжтой болох хүртэлх тэвчээр өгөөч. Амен.

Day 171Day 173

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More