YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 169 OF 365

ШУЛУУН ШУДАРГА БАЙХ

Ворд Н.Кин

Сайныг үйлдэхдээ үл цуцъя.
Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.
-Галат 6:9


Хүсээгүй ч гэсэн зөв гэж үзсэн зүйлээ хийх шийдвэр гаргахад бидний шударга байдал
илчлэгддэг. Бид өөрсдийн биш харин Бурханы хүслийн дагуу үйлдэхээр дуудагдсан.
1980 оныхаврын нэгэн өдөр Нью-Йорк мужийн баруун хойд хэсэгт лакроссынтоглолт
явагдахад тохиромжтой өдөр байв. Уотэртаун Циклонсбаг өрсөлдөгч нь болох Генерал
Браун Арслангууд дээр зочиллоо. Хэдий Арслангууд сул, доод түвшний баг ч талбай дээрээ
тоглож байв. Хэрвээ тэдний бүх тоглогчид хичээх юм бол хожих боломж бүрэн байлаа.
Үнэхээр сэтгэл догдлом тоглолт болов.
Харамсалтай нь тоглолт эхлэхээс өмнө Арслангуудын найдвар нуран унав. Тэдний гурван
тоглогч тоглолтын өмнө зогсоол дээр тамхи татаж байгаад баригджээ. Дасгалжуулагч
уурлаж, гомдож, нулимс унагах дөхсөн ч тэр эргэлзсэнгүй. Тэрээр Циклоныг хичнээн их
буулган авахыг хүссэн ч зөв шийдвэр гаргах хэрэгтэй байсан тул тэр даруй тэднийг багаасаа
хассан юм. Тоглогчид дасгалжуулагчаасаа тэднийг тоглуулахыг гуйсан боловч тэрээр
шударганэгэн байсан бөгөөд өөрийн байр сууринд бат зогсож байв.
Дасгалжуулагчийн шударга байдал багтаа гай чирэв. Арслангууд хожигдож,хүмүүс
түүний “хатуу” чанд байдалд дургүйцлээ илэрхийлж байлаа. Тэрээртухайн үед маш их
дарамтанд орсон боловч урт хугацаанд эдгээр хүүхдүүдийн нэг болох надад шулуун шудрага
байдлын талаар гайхалтай хичээл заасан. Өнөөдөр ч энэ зүйл миний амьдралын нэгэн хэсэг
болсоор байна. Харин таны хувьд дээрх шийдвэр хэр санагдаж байна?


1.Үнэнч шударга байдлынхаа төлөө та хэзээ нэгэн цагт төлөөс төлж байсан уу?
2.Спортын талбарт таны шударга байдал хэрхэн шалгагдаж, эерэг сөрөг хариу үйлдэл
талаар гурван жишээ хэлнэ үү.
3.Итгэлдээ тууштай байхын тулд өдөр тутам ямар зүйлийг сахилга баттайгаар хийх
хэрэгтэй вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 55:22


Эзэн Есүс минь,өнөөдөр Таны хүслийн дагуу амьдарч, Таны нүдэнд зөв, сайн зүйлс хийх
боломж олгосонд баярлалаа. Итгэлдээ бат зогсоход шаардлагатай хүчийг Та надад
өгнө гэдэгт итгэж байна. Амен.

Scripture

Day 168Day 170

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy