YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 166 OF 365

ХААЛГА ТОГШООД БҮҮ ЗУГТАА

Кайти Мейлон

Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө.
Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
-Матай 7:7


Бага байхдаа тоглодог байсан тоглоомуудаас “Ник Нокинг”-ийг би хамгийн тод санадаг.
Энэ нь хөршийнхөө хаалганд дөхөж очоод хэд чанга нүдээд зугтах юм. Сүрхий Ник
Нок-чид хаалгыг нүдсэн даруйдаа ойрхон нуугдаж, хаалгаа нээн гайхширч буй хөршүүдээ
харцгаадаг байлаа. Ник Нокинг нь манай хорооллын сахилгагүй хүүхдүүдэд зориулсан
зугаатай тоглоом байсан юм.
Би Христ дотор итгэлээр өсөх явцдаа бидний ихэнхи нь “Ник Нок”-ийн адил залбирдаг
болохыг анзаарсан. Бид Бурханы өмнөзалбирах буюу Түүний хаалгыг чангаар тогшдог,
дараа нь залбирлаа орхигдуулж хариу ирэх буюу хаалга нээгдэхээс өмнө зугтдаг. Харин
Есүс бидэнд үргэлжлүүлэн тогшихыг сануулсан юм.Бурхан биднийг Өөрийнх нь хаалган
дээр ирж чимээ гаргахыгхүсдэг.Түүний хаалгыг тогшиход хүч эсвэл хурд хамаагүй
бөгөөд харин олон удаа давтан тогших нь чухал. Бид хаалгыг онгойх хүртэл тогшсоор байх
хэрэгтэй.
П.Т.Форсит “Залбирлын гол алдаа бол түүнийг зогсоох явдал юм” гэж бичжээ. Заримдаа
бид залбирлаа амархан зогсоодог. Гэхдээ сайнмэдээний үнэн нь Есүс Христ загалмай дээр
зам зассан учраас бид Эцэгийнхээ гэрт ямар ч үед ирж Түүнийг дуудаж болно.Тэрээр
биднийг ирэх бүрт баярладаг бөгөөд Тэр үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй (Дуулал 121:4). Иймд
бид Түүний хаалгыг тогшихоо больж болохгүй бөгөөд Бурхан мэдээж хариулах болно.


1.Хариултгүй юм шиг санагдах залбирлуудыг яах вэ?
2.Залбираахдаа “чимээ гаргах” гэдэг нь ямар утгатай вэ?
3.Нэмэлтээр унших: Дуулал 121:1-8; Лук 11:5-8; Иаков 5:13-18


Бурхан минь, Тан руу дахин дахин ирэх хүслийг минь өдөөж өгөөч. Хариулт нь хол юм
шиг санагдсан ч шантралгүй залбирахыг надад заагаач. Эзэн минь, миний итгэлийг
өсгөөч. Амен.

Day 165Day 167

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More