FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БАЯР ХӨӨРИЙН ХҮЧ
Билл Бүрнет
Йерусалимын хэрмийн зориулах ёслол дээр цан, босоо ятга, хуур хөгжмөөр даган
хөгжимдөх дуунууд ба талархлын магтан дуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг
тэмдэглэхийн тулд тэд газар газраас левичүүдийг хайн олж, Йерусалимд авчрав.
-Нехемиа 12:27
Нэг сургуульд 17 жил ажилласан дасгалжуулагч Уитсоныг дурсан санах ёслолд олон
хүн цугларав. Дасгалжуулагч Уитсон амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар болон
тэрээр хэр аз жаргалтай, баяр хөөртэй хүн байсан талаар хэд хэдэн тамирчид ярьцгаалаа.
Дасгалжуулагч Уитсон нөхцөл байдлаас үл хамааран Бурханд талархаж, магтаал өргөхөөс
цааргалдаггүй байсан юм. Амьдралын үйл явдлууд тэр бүр аз жаргалтай байгаагүй ч тэрээр
үргэлж магтаал дотор алхдаг нэгэн байв. Тэрээр ямар ч зовлонтой тулгарсан талархахыг
чухалчилдаг байсан нь олон хүний амьдралд чухал үр нөлөөг үзүүлсэн ажээ.
Дасгалжуулагч Уитсоныг мэндлэхээс хэдэн зууны өмнө иудейчүүд Йерусалимд эргэн
ирж, Нехемиагийн удирдлаган дор хотын ханыг сэргээн босгож, найдвартай засаглалыг
байгуулжээ. Сэргээн босгох ажил бэрхшээлтэй байсан ч тэд эх орондоо буцаж ирснээ
баяр хөөртэйгөөр тэмдэглэв. Бурхан болон Түүний үйлсийг ажигласнаар тэдний талархал
батжив. Бидуг баярыг талархлын дуунуудаар гэрчилдэг учраас тэдний ийнхүү үйлдсэнийг
мэднэ. Бүгд нэгдэж, баяр баясал нь «хол сонсогдох болно» (Нехемиа12:43) гэж бичигджээ.
Магтаал болон баяр хөөр дотор алхах гэдэг нь Бурханы сайн сайханд үргэлж анхаарахыг
хэлдэг. Христэд итгэгч Ноа Уэбстер 1828 оныангли хэлний америктоль бичигт баяр
баясгаланг “Сайн сайхныг олж авах эсвэл хүсэн хүлээх хүсэл, сэтгэл хөдлөл.” хэмээн
тодорхойлжээ.
Бид Есүс Христийн амьдрал, үхэл, амиллаардамжуулан Бурханаас сайн сайхныг хүлээн
авсан. Бид Түүндталархаж, Түүний бидэнд зориулж төлөвлөсөн зүйлийг хүлээх үед баяр
баясгаланг олж авдаг. Агуу ерөөлийн төлөө Түүнд талархах нь хүндлэл дотор алхаж байгаа
хэрэг юм. Христийн баяр баясгалангаас илүү хүчтэй зүйл цөөхөн байдаг.
1.Та ямар үед баяр баяслыг мэдэрч байсан бэ?
2.Дэлхий ертөнц танаас баяр хөөрийг олж хардаг уу? Таны баяр хөөрийн улмаас тэд
Христэд татагдаж байна уу?
3.Та удирдаж буй хүмүүстээ баяр хөөр өгдөг үү?
4.Нэмэлтээр унших: Нехемиа 12:27–43; Иов 8:19-22; Иохан 15:1–11; Еврей 12: 2
Нигүүлсэнгүй Бурхан минь,надад өнөөдөр талархах зүйл их байна. Амьдралд минь
байгаа олон бэлгийг эргэцүүлэн бодох үед бусад хүмүүс Таны баяр баяслыг харах
болтугай. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More