FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БЭРХШЭЭЛ ДУНДАХ БАЯР ХӨӨР
Керк Тайли
Үргэлж баяртай бай.
- 1 Тесалоник 5:16
Бямба гарагийн тоглолтын дараах Даваа гараг амаргүй байлаа. Бид дахиад л ялагдлаа.
Улирлын сүүлийн есөн тоглолтод бүгдэд нь ялагдав. Хэрэв та манай тоглогчдоос энэ
жил хэрхэн өнгөрснийг асуусан бол тэд хэчнээн сэтгэл дундуур байснаа хэлэх байсан.
Гэхдээ Их Эзэн миний зүрх сэтгэлд нэг зүйлийг хийсэн юм.
Би залуусаасаа “Та нар4.4 гүйж чадах уу?” гэж асуухад тэд над руу бага зэрэг төөрөлдсөн
байдалтай харав. Тэд4.4 гүйлтийгдөчин яардын гүйлттэй холбож бодох нь мэдээж. Бидэнд
4.5 гүйх чадалтай хүн байсангүй.Тийм хурдтай гүйх нь өөрөө гайхамшиг шүү дээ. Би дахиад
“Залуусаа, танар4.4 гүйж чадах уу?” гэж дахин асуув. Энэ удаад өрөөнд байгаа тэднийг
тойруулан харахад цөөхөн хэдэн хурдан тамирчин гараа өргөв. Би дахин асуув. Залуусын
зарим нь нэмэгдэж гараа өргөв. Би дахин нэг удаа асуухад зарим нь ичсэн байдалтай байсан
ч гайхалтайгаар багийнхан бүгдээрээ гараа өргөцгөөв.Намайг ямар нэгэн арга олсон гэж
тэд итгэцгээсэн байх.Үнэндээ би олсон юм.
Шинэ гэрээнд Паул уралдааны талаар бичсэн. Би түүнийг ярьж байсан юм.Тэд бүх
зүйлсэд талархаж, нөхцөл байдал дордсон ч баяр хөөртэй байж чадах болов уу? Паул
бидэнд ийнхүү айлджээ:“Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлье, баярлагтун!”
(Филиппой 4:4). Манай залуус ийн үйлдсэн эсэхийг зөвхөн тэд л мэднэ. Гэхдээ тэдний
ахлах дасгалжуулагчийн хувьд би тэдэнд итгэж байна.Улирлын төгсгөлд би тэднээс энэ
жил хэрхэн өнгөрснийг асуухад тэд нэг ч ялалт байгуулаагүй нь сэтгэл гонсгор байсан гэж
хариулав. Гэсэн хэдий ч тэд хэзээ ч сэтгэлээр унаагүй бөгөөд хэдэн жилийн дараа ч зарим
нь энэ жилийг гайхалтай жил байсан гэж ярьцгаадаг. Тэд бэрхшээлдундаас баяр хөөрийг
олсон юм. Дараа жил нь бид нэг улиралд хамгийних ялалт байгуулсан дээд амжилттай
тэнцэж очсон юм. Багийн залуус 4.4 гүйж чадсан.
1.Таны баяр баясгаланг юу булаадаг вэ?
2.Хүнд хэцүү үед Бурханаас баяр хөөрийг та яаж авах вэ?
3.Христ зовлон зүдгүүр дунд яаж баяр хөөртэй байсан бэ?
4.Нэмэлтээр унших: Нехемиа 8:10; Сургаалт үгс 24:10; 1 Коринт 13:8; Еврей 12:2
Эзэн минь, Таны өгсөн хүч чадлаар бид Таны төлөө амьдрахдаа, мөнхийж буй бүх
зүйлдээ баяр хөөртэй байхыг хүсэж байна. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More