YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 159 OF 365

ЭНЭ НЬ ЭРТНЭЭС ЭХЭЛДЭГ

Жиер Жонсон

Бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Бүү ялла, тэгвэл яллагдахгүй.
Уучлагтун, тэгвэл та нар мөн уучлагдана.
-Лук 6:37


Би дасгалжуулагчийн ажилдаа эргэн орлоо. Гуравхан секундын дотор анхаарал нь
сарничихдаг гайхалтай тамирчидтай. Би одоо хүүхдийн лигт (9-10 наснытамирчид)
дасгалжуулж байна.Бяцхан тамирчид маань улирлын тоглолт эхлэхээс өмнө бие биедээ
уурлаж, шоглож, бие биенээ гомдоож эхлэв. Энэ бүхэн хаанаас бий болов? Яагаад ийм эрт
эхэлнэ вэ? Хариултыг нь олохын тулд толинд харах л үлдлээ.
Бусадтай хэрхэн харьцах талаар олон зүйлийг Есүс шавь нартаа зааж сургасан. Тэрээр
хүмүүсийг шүүж, шүүмжилж болохгүй, харин уучлах хэрэгтэй гэдгийг хатуу уриалав. Уучлах
сэтгэл нь тухайн хүн Бурханы уучлалыг хүлээн авсан гэдгийг харуулдаг.
Хүүхдүүдэд бүр багаас нь ийм муухай зан байдал яагаад илэрч, гардаг вэ? Тэд шүүмжлэх
сэтгэлийг хаанаас сурсан бэ? Тэд өршөөлгүй зүрх сэтгэлийг хаанаас олж хардаг вэ? Тэд
гэрийнхээ зочны өрөөнөөс хардаг байх. Би гэм буруутай. Би ажилдаа, ханьдаа, сүм
цуглаандаа шүүмжлэлтэй ханддаг байсан. Өөнтөгч, шүүмжлэмтгий сэтгэл буруу болохыг
Бурханнигүүлслээрээ надад сануулсан. Би ийм баймааргүй байдаг ч бодит байдал дээр ийм
л байдаг. Нүдээ загалмайнаас хэсэг зуур холдуулахад л гэм нүгэл миний амьдралд гэтэн
ирдэг.
Есүс яагаад шавь нартаа Өөрийнх нь үлгэр жишээг дагах ёстой гэж хэлсэн бэ? Учир нь
Тэр үргэлж зөвхийдэг байсан. Одоо эцэг хүн, хань, дасгалжуулагчийн хувьд минийажил
бол зүрх сэтгэлээ хамгаалж, хэл яриагаа захиран, өөрийгөө үгүйсгэж, Христийн загалмайг
дагах явдал юм. Хийж буй бүх зүйлдээ Есүсийн үлгэр дуурайлыг дагах хэрэгтэй байна.
Миний шинэ бяцхан баг миний дотор байгаа Есүсийг харж чадна гэж найдаж байна.


1.Эдгээр асуудлын аль нэгтэй та учирч байна уу?
2.Танд уучилж чадахгүй байгаа зүйл байгаа юу?
3.Та Христээс үлгэр дуурайл авч амьдралаа хэрхэн эхлүүлэх вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 79:12, Марк 4:24


Эзэн минь, хүмүүсийг Таны нүдээр харахад туслаач. Би ярихаасаа өмнө амаа хазаарлаж,
Та намайг уучилсны адил бусдыг уучлах нигүүлслийг надад өгөөч. Амен.

Day 158Day 160

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More