YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 158 OF 365

ЗҮРХ СЭТГЭЛ МИНЬ ЗҮГЭЭРЭЭ

Клей Элиот

Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм.
- Еврей 11:6


1996 онд Боб Карлайл“Эрвээхэйн үнсэлт” хэмээх аялгуу зохиосон нь хуримын алдартай
дуу болжээ. Энэ дууг сонсоод хамгийн хатуу эрчүүд ч нулимс дуслуулдаг.Гэхдээ түүний
бичсэн “Зүрх сэтгэл минь зүгээрээ” нэртэй дуу нь төдийлөн олонд танигдаагүй. Энэхүү
дууны үгийг харцгаая:
“Амьдрал минь түгшүүртэй байна
Өнгөрснийг минь хүмүүс харвал юу гэж бодох бол гэж би зовнино
Санаа зовнилоос болж би хуруу хумсаа ясандаа тултал мэрнэ
Асуудал бэрхшээл намайг дарна
Тэглээ гээд миний зүрх сэтгэл зүгээрээ
Заримдаа би мөс чанартайгаа тэмцэнэ
Тэглээ гээд миний зүрх сэтгэл зүгээрээ.”
Гайхалтай, энэ залуу дэлхий дээрх бүх дасгалжуулагчийн толгойг өнгийж харсан юм болов
уу? “Сэтгэл түгших...” Бидний ихэнх нь тэмцээн бүрийг дотрооийн түгшиж өнгөрүүлдэг.
“Би үүнийг маш сайн давж байгаа гэж боддог...” хэдий ч аль болох тайван харагдахыг
хичээдэг. Гэхдээ бид“Зүрх сэтгэл минь зүгээрээ” гэж хэлж чадах уу? Хэрэв үгүй бол ямар
нэг зүйл өөрчлөгдөх ёстой... ямар нэг зүйл өөрчлөгдөх хэрэгтэй.
Тэнгис ширүүн давалгаалж байхад Есүс завин дээр унтаж байв. Тэр үед сэтгэл санаа нь
тайван байсан гэсэн үг. Стефан чулуугаар шидүүлж байхдаа Эзэн минь, энэ нүглийг нь
тэдэнд бүү тохооч” гэж хэлээд(Үйлс 7:60)амиа өргөв. Тэр үед сүнс нь тайван байлаа. Бурхан
удирдаж байгааг мэдээд Давид хуяг дуулгагүй,нэг жижиг дүүгүүртэй хэрнээ Голиатын
эсрэг тулалдсан. Тэр үед сүнс нь тайван байлаа.
Сэтгэлээр эрүүл байхын тулд итгэлээс өөр юу ч шаардлагагүй. Итгэл бол бүх юм. Итгэл
бол эргэлзээгүй үйлдэл.Итгэл нь дадлагаас ирдэг. Бид итгэлээ хэр хөгжүүлдэг вэ? Үүнийг
амьдралдаа батжуулхын тулд юу хийж болох вэ?


1.Та юунаас болж түгшдэг вэ?
2.Та итгэлээ өсгөхийн тулд юу хийж байна вэ?
3.Нэмэлтээр унших: Еврей 11


Ааваа, бидний олонх нь ийм маягийн дуу тогтмолдуулаад байдаггүй. Бидзарим
тулаанд ялагддаг. Итгэлээрээ батжихад минь туслаач. Итгэлээ өсгөхийн тулд юу
хийх хэрэгтэйг мөн харуулаач. Ямар ч үед сэтгэл зүрх минь зүгээрээ гэж хэлэхийг
хүсэж байна. Амен.

Scripture

Day 157Day 159

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More