Эрэл хайгуулЗагвар
Бурхан зүрх сэтгэлийг тань аль хэдийнээ мэддэг. Тэрээр бодол санааг чинь унших чадвартай. Энэ чимээгүй цагийн судлалыг дуусгасныхаа дараа, тэмдэглэлээ та урж эсвэл шатааж болох боловч судлах явцдаа жинхэнэ таны хэн бэ гэдэг чинь ертөнцийн жинхэнэ Эзэнтэй нүүр тулах болно гэдгийг санаарай. Хариултаас хамаагүй ихээр хүсэх зүйл гэж танд байдаг. Танд илчлэл хэрэгтэй. Та үүний төлөө бүтээгдсэн. Би ч мөн үүний төлөө бүтээгдсэн.
Тэрээр аль хэдийнээ хариултыг нь мэдэж байгаа атлаа Бурхан хүнээс яагаад асуултыг асуудаг вэ? Магадгүй Тэрээр нэг л өдөр хэдэн арван тайлбаруудыг бидэнд өгөх хэдий ч Бичээст дахин дахин ийнхүү санал болгодог: Бурхан, биднийг Бүтээгч, Аврагч, Хаан маань бүхий л сул дорой байдал, эргэлзээнүүд, бүтэлгүйтлийн минь үед ч хүртэл Өөрийнхөө хамгийн үнэт бүтээлтэй харилцаатай байхыг хүсч байдаг. Зүгээр л нэг харилцаа биш. Тэрээр бидэнтэй холбогдохыг хүсч байдаг. Зүгээр л нэг холбогдох биш. Тэрээр ойр дотно холбоотой байдлыг биднээс хүсч байдаг.
Тантай. Таны хэн байхыг хүсэх тэр нэгэнтэй бус эсвэл хэн нэгний өмнө та хэрхэн аашилж аягладаг тэр нэгэнтэй бус. Та л Түүнд хэрэгтэй.
Эхлэл 1:26-2:17 болон 3:1-9-ийг унш, тэмдэглэ-магадгүй Адамд Бурханы хандаж хэлсэн үгсийг агуулах эшлэл бүрийг тодруул. Эхлэл 3:9-д Бурхан ямар асуултыг асуусан бэ?
Одоо Адамтай байрлалаа сольж, тэнгэрлэг байцаалт тан дээр ирсэн гэж төсөөл. Чи хаана байна вэ? Та хаа нэг газар руу явах хэрэгтэй хэдий ч хүрэх газартаа яг хүрэхийн тулд одоогийн байгаа байрлалаас эхлэвэл зохино. Тэмдэглэлийн дэвтэр дээр Бурханд хандан яг одоо амьдралдаа та хаанаа байгаа болохоо бич. Хэрэв та таатай газарт байгаа бол Түүнд энэ талаараа хэл. Үнэхээр санаа тавигч, тантай хамт баярлах хэн нэгэнд хэрхэн хэлэхтэй адилаар нэг бүрчилэн хэл. Нөгөө талаас, та нэг л хэвийн, агшин зуурын, зовлонтой эсвэл ганцаардмал газарт байгаа байж болох юм.
Хаана байгаагаа Бурханд хандан үг хэлэх бүрэн эрхтэйгээр хэл. Нэг тэмдэг нэрээр тодорхойлох боломжгүй олон өнгө аястай газарт та байгаа ч байж болох юм. Түвэгтэй байдлуудаа Түүнд хэл.
Үнэнийг хэлэхэд магадгүй та Бурханаас тэрхүү асуултыг ч мөн асуумаар байгаа байж болох юм: "Эзэн, Та хаана байна вэ? Сүүлийн үед Та хаана байсан бэ?" эсвэл "…болох үед Та хаана байсан бэ?" Библийн болон теологийн дагуух хариултыг та мэдэж байж ч болох юм. Тэрээр таныг хэзээ ч орхихгүй бас хаяхгүй гэсэн Бичээсийн амлалтыг толгойдоо та мэддэг хэдий ч Тэрээр хаана ч байхгүй байгаа мэт мэдрэмж зүрх сэтгэлд тань төрж байгаа. Тэрээр хаана байгааг нь эсвэл сүүлийн үеийн улиралтай чинь хамааралтай бол Түүний хаана байсан болохыг нь та Түүнээс асууж болно.
Өнөөдрийн тэмдэглэл хөтлөлтөө Дуулал 139:7-10-аар төгсгө. Дуулал номыг бичигчийн үгсийг тэр чигээр нь хуулбарла эсвэл түүний сэтгэл хөдлөлийг өөрийнхөө үгээр бич.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү 7 өдрийн Уншлагын төлөвлөгөөнд Бэт Мүүр таныг хамгийн сайн мэддэг Нэгэнтэй дотно харилцаанд чиглүүлэхэд Бичээс дээрээс асуултуудыг авч ашигласан аж. Өгүүлбэрийн төгсгөл дэх тахир тэмдэг нь сониуч зан, сонирхол магадгүй эргэлзээг илэрхийлдэг. Асуулт бол эмзэг байдал, дотно байдалд урих урилга байдаг. Библи ийм төрлийн урилгаас зайлсхийдэггүй. Бүтээгчээсээ Бурханы хүмүүс асуултуудыг дахин дахин асуухыг нь бид хардаг. Бид мөн ертөнцийг бүтээгч Бурхан Өөрийнхөө бүтээлээс асуулт асуухыг нь хардаг. Эрэл хайгуул бол урилгыг хүлээн авах сорилт юм. Үгийг гүн гүнзгий судлахад, Бурханы асуух асуултуудад хариулахад, Түүний өмнө асуултуудаа авч ирэхэд суралц. Тахир тэмдгийг Эцэгтэй харилцах дотно харилцаа руу таныг чиглүүлэх газрын зураг болго.
More