Эрэл хайгуулЗагвар

The Quest

7-с 4 дахь өдөр

Бурханыг Хэн байгаасай гэж өмнөхөөсөө улам ихээр та итгэж эхлэсэн бэ мөн Түүний гэрэл дотор өөрийгөө зөвхөн дотно харилцааны үндэс суурь төдийгүй мөн ялалтын үндэс суурь гэдэгт итгэ. Дэд хууль 33:29-ийг дахин унш улмаар ялалтын холбоосууд болон хэн болох тань бат холбогдсон болохыг та харах болно. Бурхан Эзэнийхээ бамбай болон сэлмээс л болж дайсныхаа нуруун дээр гишгэх боломжтой болдог.

Ефес 6:10-17 дээрх Шинэ гэрээний итгэгчдийн үүнтэй адил байдал нь үнэхээр үзэсгэлэнтэй.

Энд эдгээрийг нэгтгэ:

Бурханы хүүхдийн тулаан дахь ялагдал бүр дараах хоёр шалтгааны нэгд тооцогдох боломжтой:

1) бидний хараахан суралцаагүй байгаа зүйл юу байна вэ эсвэл 2) бид хэрхэн мэхлэгдсэн байна вэ. Ялалтууд болон ялагдлуудыг маань итгэл удирдан залдаг. Бурхантай хэр дотно харилцаатай байх нь ч бас үүгээр удирдагддаг.

Гэмээ бид сонгох бүртээ ийм төрлийн худлаар бид удирдагддаг: Дэлхий бол өгөгч, Бурхан бол авагч. Бурханы талаарх, бидний өөрсдийн маань талаарх, өнгөрсний, ирээдүйн, бусдын, дайсны, энэ дэлхийн болон ирэх дэлхийн талаарх үнэн юу болох гарцаагүй үнэн суурь маань мөн. Бурханы хүүхэд болохынхоо хувьд үнэн дотор алхан могойн гялалзуулахын тулд өнгөлөн сайтар сүлжсэн худлыг олж харах боломжтой байхын тулд энэхүү шалгалтаар итгэлээ шалгаад үзээрэй: Хэн танд ингэж хэлсэн бэ? Пасторууд, хоньчид, багш нар бол бидэнд өгөгдсөн бэлэг бөгөөд тэдний зааврын дор цэцэглэх ёстой хүмүүс бол бид мөн. Гэсэн хэдий ч тэдний хэлж буй нь Бурханы хэлэх үгстэй нийцсэн итгэж болохуйц байх ёстой. 

Мэдээж зөвхөн пасторууд, багш нараас бид өөрсдийнхөө хэн болох талаар суралцдаггүй.

Хэн болох маань эцэг эхээр, ах дүү нараар, найз нөхдөөр, дасгалжуулагчдаар, хууль сахиулагчиар, сургуулиудаар, туршлагуудаар, орчиноор болон айдсаар мөн хэлбэржүүлэгддэг. Үүнийг тодруулах дараах энгийн ярилцлагыг харна уу:

Өөрийнхөө талаар хэдэн зүйлийг та хэлнэ үү. Би бол тэнэг мангар. Хамгийн азгүй хүн. Би салан задгай. Би мөнгөтэй харьцахдаа үнэхээр муу. Би бол энгийн байдаг л нэгэн. Хайрлагдахуйц нэгэн биш. Надад эрүүл ухаан байхгүй. Би бол алдаа.

Хэн танд ингэж хэлсэн бэ? Ээж маань.

Эсвэл таны салсан эхнэр юмуу нөхөр үү? Ангийнхан чинь уу? Өвчин чинь үү? Өөрөө өөртэйгөө ярих харилцан яриа чинь үү?

Эрүүл яс махтайгаар үнэн дотор алхахын тулд "Хэн танд ингэж хэлсэн бэ?" гэдэг асуулт бүр Бичээс дэх Бурхан руу чиглүүлдэг байх хэрэгтэй бөгөөд хэрэв үүнд нийцэхгүй бол үүнийг авч хаях хэрэгтэй. Адам, Ева хоёр худалд бүдэрсэн бөгөөд хүн төрөлхтнийг өөрсөдтэйгөө хамт уургалан тоосонд унагажээ. Тэдний ялагдал нь түргэн бас ноцтой байсан бөгөөд хувь хүний маань хувь дахь худлуудын төлөө үйлдэгдсэн. Хууралт үргэлж хулгайч нэгэн байдаг.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Quest

Энэхүү 7 өдрийн Уншлагын төлөвлөгөөнд Бэт Мүүр таныг хамгийн сайн мэддэг Нэгэнтэй дотно харилцаанд чиглүүлэхэд Бичээс дээрээс асуултуудыг авч ашигласан аж. Өгүүлбэрийн төгсгөл дэх тахир тэмдэг нь сониуч зан, сонирхол магадгүй эргэлзээг илэрхийлдэг. Асуулт бол эмзэг байдал, дотно байдалд урих урилга байдаг. Библи ийм төрлийн урилгаас зайлсхийдэггүй. Бүтээгчээсээ Бурханы хүмүүс асуултуудыг дахин дахин асуухыг нь бид хардаг. Бид мөн ертөнцийг бүтээгч Бурхан Өөрийнхөө бүтээлээс асуулт асуухыг нь хардаг. Эрэл хайгуул бол урилгыг хүлээн авах сорилт юм.  Үгийг гүн гүнзгий судлахад, Бурханы асуух асуултуудад хариулахад, Түүний өмнө асуултуудаа авч ирэхэд суралц. Тахир тэмдгийг Эцэгтэй харилцах дотно харилцаа руу таныг чиглүүлэх газрын зураг болго.

More

Бэт Мүүр болон ЛайфВэй Вүмэнд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.lifeway.com/thequest -д зочилно уу