Эрэл хайгуулЗагвар

The Quest

7-с 7 дахь өдөр

Эхний дөрвөн асуултуудад, Бурхантай харилцах харилцааныхаа эрэлд Тэрээр дэнлүүг барин байдаг: Тахаана байна вэ? Хэн тандингэж хэлсэн бэ? Та юуг эрнэ вэ? Таюунд айна вэ? Гэрэл цацруулах зүйрлэлд, хэр их гэсэн асуулт нь үнэнийг ширтэн харахаас өөртөө гүн анхаарал хандуулахыг минь нар мандалт тэнгэрийг шүршигч будгаар будах тэнгэрийн хаяаг ширтэн харах руу чиглүүлдэг.

"Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад … өгөх нь лавтай бус уу? гэв." Лук 11:13

Гоёмсог үгсээр дамжуулан Христ асуултын хариултыг өгдөг: Хэр ихийг?

Тэгвэл хэр ихийг өгөх юм бол.

Энэхүү хоёр үг бүхий асуулт болон хариулт нь үргэлж бялхам дүүрэн найдварыг сулладаг. 

Христийн энэхүү сургаалийн талаарх Лук болон Матайн хэрэглэсэн үгсийн харьцуулалт бол үнэхээр гайхалтай. Матай 7:7-11-ийг унш. Энэ нь танд хэрхэн тусч байна вэ?

Үйлс номыг төгсгөх үгсээрээ Лук Ариун Сүнс гэдэг үгийг тавин тав гаруй удаа дурдсан байдаг. Үйлс 10:45 ямар утга учрыг агуулж байна вэ?

Лук энэ бүхнийг нүдээр үзсэн, чихээрээ сонссон, биеэрээ мэдэрсэн, тийм ч учраас Бурханы Ариун сүнсээр дүүргэгдсэний улмаас түүний сайнмэдээнд, "тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу?" (Лук 11:13) хэмээн бичигдсэнд гайхах зүйлгүй. Ариун сүнстэй зүйрлэх бэлэг энэ дэлхий ертөнцөд үгүй гэдгийг тэрээр маш сайн мэдэж байсан. Шинжлэх ухааны арга барилын системтэй мэдлэг дээр өөрийнхөө мэргэжлийг үндэслэсэн эмч хүн хойш суугаад байгалийн хуулийг Ариун сүнс хэрхэн тайлбарлахыг харж байна гэж төсөөлөөд үз. Лук гэнэн тэнэг хүн байгаагүй. Учиг шалтгааны үр нөлөөг туршихдаа тэрээр гарамгай нэгэн байсан. Үгээр, эдгэрлээр, үйлсээр дамжуулан Ариун сүнс илрэхийг тэрээр маш олон удаа нүдээрээ үзсэн бөгөөд тэр л Ариун сүнсний гайхамшигт илрэлийг мөнхөд бичиж үлдээх ажилд Бурханаар томилогдсон нэгэн байлаа. 

Бурхан өгөгч Нэгэн болохыг санаарай. Ром 8:32-дахь анхаарал татахуйц үгсэд ийнхүү хэлжээ, "Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?". Хоолойгоо сөөтөл бид Бурханаас бидэнд өгөгдөх түр зуурын билэг авъяасыг гэрчилж болох хэдий ч тэдгээрийн нийлбэр нь Христийн Өөрийнх нь Ариун сүнсний хамгийн дээд бэлэгтэй харьцуулахад ямар ч хүчгүй аж. Энэхүү нэг бэлэгтэй хамт дагалдан ирэх хязгааргүй олон бэлгийг задлахад бид бүх насаа ч зарцуулах боломжтой: Түүний тохь тух, Түүний баяр хөөр, Түүний уулзалтууд, Түүний эрх мэдлүүд, Түүний зүг чигүүд, Түүний хайр энэрэлүүд. Үүнд хязгаар гэж үгүй.

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Quest

Энэхүү 7 өдрийн Уншлагын төлөвлөгөөнд Бэт Мүүр таныг хамгийн сайн мэддэг Нэгэнтэй дотно харилцаанд чиглүүлэхэд Бичээс дээрээс асуултуудыг авч ашигласан аж. Өгүүлбэрийн төгсгөл дэх тахир тэмдэг нь сониуч зан, сонирхол магадгүй эргэлзээг илэрхийлдэг. Асуулт бол эмзэг байдал, дотно байдалд урих урилга байдаг. Библи ийм төрлийн урилгаас зайлсхийдэггүй. Бүтээгчээсээ Бурханы хүмүүс асуултуудыг дахин дахин асуухыг нь бид хардаг. Бид мөн ертөнцийг бүтээгч Бурхан Өөрийнхөө бүтээлээс асуулт асуухыг нь хардаг. Эрэл хайгуул бол урилгыг хүлээн авах сорилт юм.  Үгийг гүн гүнзгий судлахад, Бурханы асуух асуултуудад хариулахад, Түүний өмнө асуултуудаа авч ирэхэд суралц. Тахир тэмдгийг Эцэгтэй харилцах дотно харилцаа руу таныг чиглүүлэх газрын зураг болго.

More

Бэт Мүүр болон ЛайфВэй Вүмэнд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.lifeway.com/thequest -д зочилно уу