Эрэл хайгуулЗагвар

The Quest

7-с 1 дахь өдөр

Бид үнэхээр асар хэцүү аяныг туулж байгаа. Тиймээс бие биенээсээ ямар ч асуулт асуухгүй л бол ямар ч харилцан яриаг өрнүүлж болохуйц эрх чөлөө бүхий тогтсон дүрэмтэй хэн нэгэнтэй хамт үүргэвчтэй аялалд гарч байна гэж төсөөл. Юуны ч талаар ярьж болох хэдий ч асуулт асууж огт болохгүй. Энгийн асуулт болох, "Чи зүгээр үү?" эсвэл "Өлсөж байна уу?" ч гэж асууж болохгүй. Харилцан яриа хэсэг хугацаанд гайгүй байх хэдий ч удалгүй та бие биетэйгээ ярихаа болих болно. Зүгээр л бие биенээ сонсох болно. Энэ бол харилцан яриа огт биш. Энэ бол өөрийгөө илчилсэн үгс. Хэсэг хугацааны дараа хамгийн сайн сонсогч ч хүртэл сонсохоо больдог.

Явж буй зам маань биднийг бүүвэйлэн унтаагаар минь алхуулахгүй л юм бол Бурхантай хамт алхах нь эрэл хайгуул байх ёстой. Эрэл хайгуул нь асуултгүйгээр эрэл хайгуул байж чадахгүй. Бие биенээсээ харилцан асуулт асуух хэсэг нь Бурхантай харилцах харилцаанд хамгийн сэтгэл татам зүйл нь байдаг. Бид Түүнээс асуулт асуух үед минь бидний хүссэнчлэн Тэрээр чанга дуугаар хариулдаггүй эсвэл тэнгэр дээр харилутаа бичдэггүй. Гэсэн хэдий ч Тэрээр хуйлмал бичээс дээр амьдралынхаа туршид өөрсөддөө шингээж чадах асуултуудаас ч хамаагүй олон хариултуудыг бичсэн байдаг. 

Хэрэв бид зориглон хариулах юм бол замаасаа гажсан, хаашаа ч гарах гарцгүйгээр гацсан, эсвэл эрч хүч болон сонирхолоо алдсан Бурхантай алхах алхааг маань дахин нягтлах, дахин асаах чадвар бүхий таван тэнгэрлэг асуултуудыг хүлээн зөвшөөрцгөөсөн. Эдгээр асуултуудыг цээжлэх замаар өнөөдрөө эхлүүл. Зүүдэндээ ч хүртэл нэрлэж чадахуйцаар хурдан нэрлэхүйцээр толгойдоо гүн оруул. Эхний хоёр асуултууд Бурхан Эцэгээр асуугдсан бөгөөд дараагийн гурван асуултуудыг Хүү болох Есүс асуусан. Заримыг нь цээжлэхэд хялбар болгох үүднээс товчилсон болно.

"Чи ХАА байна вэ?" (Эхлэл 3:9)

"ХЭН чамд хэлсэн бэ?" (Эхлэл 3:11)

"Та нар ЮУ эрнэ вэ?" (Иохан 1:38)

"Та нар ЮУНД айцгаана вэ?" (Матай 8:26)

"ХЭР ихийг...?" (Лук 11:13)*

Ирээдүйн аянд тань танд олон асуултууд гарч ирэх хэдий ч эдгээр таван асуултуудад хариулснаар тунгаан харах болон дүгнэхэд зориулсан эргэн харах боломж бүхий суурийг бий болгох болно.

Дараагийн хэдэн өдрүүдэд бид эдгээр асуултуудад завгүй хариулах болно. Юу гээч.

Энэхүү аялалын үр нөлөө нь таны үнэнч байдлаас давахгүй байх болно. Таны хэр зэрэг үнэн хариулж байгаагаар тэдгээр нь тийнхүү гүн байх болно. Шударга бус байдлаас өөр хил хязгаарыг давах зүйл гэж байхгүй.

Энэ нь Бурхантай алхах алхааны тань шагайг мултлах болно.

*Зарим орчуулгуудад Лук 11:13-т асуултын тэмдэг багтсан байдаг хэдий ч зарим орчуулгууд анхаарлын тэмдгийг агуулсан байна.

  

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Quest

Энэхүү 7 өдрийн Уншлагын төлөвлөгөөнд Бэт Мүүр таныг хамгийн сайн мэддэг Нэгэнтэй дотно харилцаанд чиглүүлэхэд Бичээс дээрээс асуултуудыг авч ашигласан аж. Өгүүлбэрийн төгсгөл дэх тахир тэмдэг нь сониуч зан, сонирхол магадгүй эргэлзээг илэрхийлдэг. Асуулт бол эмзэг байдал, дотно байдалд урих урилга байдаг. Библи ийм төрлийн урилгаас зайлсхийдэггүй. Бүтээгчээсээ Бурханы хүмүүс асуултуудыг дахин дахин асуухыг нь бид хардаг. Бид мөн ертөнцийг бүтээгч Бурхан Өөрийнхөө бүтээлээс асуулт асуухыг нь хардаг. Эрэл хайгуул бол урилгыг хүлээн авах сорилт юм.  Үгийг гүн гүнзгий судлахад, Бурханы асуух асуултуудад хариулахад, Түүний өмнө асуултуудаа авч ирэхэд суралц. Тахир тэмдгийг Эцэгтэй харилцах дотно харилцаа руу таныг чиглүүлэх газрын зураг болго.

More

Бэт Мүүр болон ЛайфВэй Вүмэнд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://www.lifeway.com/thequest -д зочилно уу