Эрэл хайгуулЗагвар
Матай 8:23-27-г унш.
Таны төсөөлөл нуурын усаар норгогдсон нүүр мэт биш, сульдсан өвдөг, цонхийсон хурууны үеүдтэй эсвэл дотор муухай оргисон биш бол энэ библийн хэсгийг дахин унших хэрэгтэй боловуу.
Түүх сайнаар төгсөх болно гэдгийг мэдэх нь түүнийг номхоруулах муу талтай байдаг.
Хүчит шуурга. Таны амийг ч авах чадвартай тийм шуурга. Мэргэжлийн далайчин хүнийг ч хүртэл цөхрүүлэхүйц мөн тийм нас биед хүрсэн хүний завийг жоохон хүүхдийн тоглоом мэтээр хөмрүүлэхүйц тийм шуурга. Таниас хэдхэн см-ийн зайнаас тан руу хашхирах хүний дууг сонсохооргүй тийм ширүүн салхи. Давалгаа тал бүрээс цохилон, завины их биен дээр усан сан мэт усыг тогтооно. Завь зүүн тал руу хэт ихээр хазайсан. Дахиад л нэг давалгаа. Үлгэр домгийн бурхадын агуу том зангидсан гараар цохих мэт салхи завийг цохин, таныг өөр бусад хүмүүс рүү шидлэн байна.
Энэ л үед Есүс нам унтаж байсан.
Өвөрмөц дараалалд анхаарлаа хандуул. Есүс эхлээд салхи шуургыг намдаачихаад дараа нь асуулт асуугаагүй. Тэрээр асуултаа асуусныхаа дараа салхи шуургыг намдаасан. Хамгийн оньсого мэт зүйл нь асуултаа асуухаар Тэрээр босоогүй гэдэг байж болох юм. Тэрээр асуучихаад, тэгээд босч, салхи шуурга, тэнгисийг зэмлэжээ.
Дагалдагчдаасаа асуусан Түүний асуулт нь бидний судлах дөрөв дэх асуулт байх болно. Нэгдэх өдөрт бидний гаргасан товч хэлбэрээр эргэн харахад зориулан цаг гарга. Та нар яагаад айна вэ?
Итгэлийн эрэл хайгуулын талаарх үзэл бодлоо өөрчилбөл зохих зүйл гэвэл биднийг мэдээ алдуулахаар эсвэл ургын байрлалд биднийг замын хажууд эвхэрэлдүүлэхээр заналхийлдэг айдастайгаа нүүр тулах юм. Айдсууд маань өөр өөр байдаг хэдий ч хэн ч юунаас ч айхгүй байх нь элбэг байх боломжтой. Гэсэн хэдий ч, сонин арга замуудаар айдсын хайр найргүй байдал нь биднээр санаанд оромгүй буруу зүйлийг хийлгэх боломжтой.
Айдас нь хэрэв бид үүнд зай гаргах л юм бол биднийг доош нь татах эсвэл том дээрэлхүү хүүхдийг элгэдэх жижигхэн хүүхэд мэт буцаан түлхэхэд биднийг хүргэдэг болохыг бид ухаарах ёстой.
Эхлэл 4:7-д Каинд хандан Бурханы хэлсэн үгс бидэнд танил сонсогдож болох юм. Айдас үүдэн дээр минь гэтэн байна. Мэдээж гэм ч бас адилхан үүдэн дээр минь гэтэн байгаа хэдий ч айдсаас минь урган гарах асар их гэмүүдийг олж харах бол эрх чөлөөнд хүрэх эхний алхам байж болох юм. Айдсын хүсэл нь надад чиглэгдсэн байсан. Үүдэн дээрх тавтай морилгэсэн үг асуултыг гарган ирж эхэлдэг. Би юуг тавтай морилуулах вэ? Би юунаас татгалзах вэ? Айдас гэтэн ирээд хаалгыг минь нүдэхэд бэлэн байна. Биднийг амьдаар минь идэх боломжийг бид үүнд олгох уу?
Айдаст зай бүү гарга хэмээн Бурхан дагалдагчиддаа тушааж байдаг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү 7 өдрийн Уншлагын төлөвлөгөөнд Бэт Мүүр таныг хамгийн сайн мэддэг Нэгэнтэй дотно харилцаанд чиглүүлэхэд Бичээс дээрээс асуултуудыг авч ашигласан аж. Өгүүлбэрийн төгсгөл дэх тахир тэмдэг нь сониуч зан, сонирхол магадгүй эргэлзээг илэрхийлдэг. Асуулт бол эмзэг байдал, дотно байдалд урих урилга байдаг. Библи ийм төрлийн урилгаас зайлсхийдэггүй. Бүтээгчээсээ Бурханы хүмүүс асуултуудыг дахин дахин асуухыг нь бид хардаг. Бид мөн ертөнцийг бүтээгч Бурхан Өөрийнхөө бүтээлээс асуулт асуухыг нь хардаг. Эрэл хайгуул бол урилгыг хүлээн авах сорилт юм. Үгийг гүн гүнзгий судлахад, Бурханы асуух асуултуудад хариулахад, Түүний өмнө асуултуудаа авч ирэхэд суралц. Тахир тэмдгийг Эцэгтэй харилцах дотно харилцаа руу таныг чиглүүлэх газрын зураг болго.
More