Христ мэндэлсэн баярын түүхЗагвар

The Christmas Story

5-с 3 дахь өдөр

Давидын хүү

Сүйт залуудаа Бурханы амласан Аврагчийг тээж буй гэдгээ хэрхэн хэлэх боломжтой вэ? Сайхан мэдээг хүлээж авсныхаа дараа Мариа энэ асуултыг өөрөөсөө асуусан болов уу. Иосеф үүнийг олж мэдсэнийхээ дараахан сүйт эмэгтэйгээ орхихоор шийдсэн байсан. Гэвч энэ түүхэндээ Бурхан Иосефийг ч бас хамруулахыг хүссэн.

Өнөөдрийн Бичээст, детальчилсан мэдээллийг өгөхөөр Бурхан Иосеф рүү тэнгэр элчээ илгээдэг. Тэнгэр элч Иосефийг "Давидын хүү" гэж дууддаг нь үнэхээр хачирхалтай байсан учир нь Иосефийн аав Давид гэдэг нэртэй хүн байгаагүй.

Мариа, Иосеф хоёроос хэдэн зуун жилийн өмнө Давид амьдарч байсан. Тэр ч бас жижиг хотоос гаралтай байсан ба малчны амьдрал болох эгэл жирийн амьдралаар амьдардаг нэгэн байлаа. Гэвч нэг өдөр, хаанаар сонгогдсон нэгэн болохыг Бурхан Давидад хэлүүлэхээр Бэтлэхэм рүү тэнгэр элчээ илгээжээ.

Хожим нь, нэг л өдөр дэлхийг тэр чигээр нь ерөөхүйц хамаагүй дээр бас цоо шинэ хаанчлалыг Давидын үр удмаас бий болгохоо Бурхан амласан. Давид ба түүний үр удам өө сэвтэй хүмүүс байсан ба ихэнхдээ хор хөнөөлтэй сонголтуудыг хийсэн нь хаанчлалыг нь нуран унахад хөтөлжээ. Цоо шинэ, хамаагүй дээр хаанчлалтай байхын тулд цоо шинэ, өмнөхөөсөө хамаагүй дээр Давид тэдэнд хэрэгтэй гэдгийг тэд мэдэж байсан. Тиймээс хэдэн үеийн туршид, "Давидын хүү" хүрч ирэхийг нь хүмүүс хүлээсэн.

Энэ нь хаан болсон хоньчны үр удам болох Иосеф руу биднийг ахин авч ирдэг. Иосеф тэр үе хүртэл өөр бусад үр удмын нэгэн адилаар төгс бус нэгэн байсан хэдий ч түүний эхнэр болон Иосефийн гэр бүлд нэгдсэн—Мариагаар дамжуулан үнэн, гэм зэмгүй Давидын Хүү энэ дэлхий дээр ирж байсан. Тэгэхээр Иосеф Есүсийн төрсөн эцэг нь байгаагүй хэдий ч тэр Мариагийн хамт Есүсийг өсгөсөн—мөн Давидын удамд залгагдах удам нь болжээ.

Иосеф Мариаг Давидын төрөлх хот болох Бэтлэхэм рүү авч явсан. Тэнд Мариа жинхэнэ Давидын Хүү болох Есүсийг төрүүлжээ. Мөн Давидын Хүүгийн талаар олж мэдсэн хамгийн анхны хүмүүс хэн байсан бэ? Мэдээж, хоньчид байлаа.

Бид өөрсдөөсөө хамаагүй том зүйлийн нэг хэсэг болохыг маань Христ мэндэлсэн баярын түүх бидэнд сануулдаг. Түүхийн явцад, дэлхийг тэнгэру лстай улам илүү адилхан болгохын тулд Бурхан хүмүүстэй хамтарч ажилласаар иржээ. Давидын гүйцэтгэх үүрэг гэж байсанчлан Иосефт ч бас гүйцэтгэх үүрэг байв. Гэвч түүх үргэлжилсээр байгаа бөгөөд одоо бидний ээлж ирээд байна.

Тэгэхээр бид хэрхэн тэдний үлгэр жишээг дагах боломжтой вэ? Өнөөдрийн эшлэл дотор нэг түлхүүр бий. Бурханы дуудлагад Иосеф хэрхэн хариулсныг харна уу. Тэр сонсдог, итгэдэг мөн бусдад туслахын тулд золиос гаргадаг болохыг нь та анзаарах болно. Бид үүнтэй адил сонголтыг хийх үедээ Бурханы түүхийн үргэлжлэл нь болдог.

Залбир: Хайртай Бурхан минь ээ, Өөрийнхөө түүхэнд биднийг урьсны тань төлөө Танд талархъя. Дэлхийг тэнгэр улс шиг болгоход миний гүйцэтгэх үүрэг бий гэдгийг би мэднэ. Бусдын амьдралд өөрчлөлт авч ирэхэд Та намайг хэрхэн дуудаж буйг анзаарч харахад надад туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, Амен.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Christmas Story

Сайхан түүх бүрт үйл явдлын гуйвуулалт буюу—бүхнийг өөрчлөхүйц санаанд оромгүй цаг үе гэж байдаг. Библи дэх хамгийн том үйл явдлын гуйвуулалтуудын нэг бол Христ мэндэлсэн баярын түүх юм. Дараагийн таван өдрийн туршид, энэ үйл явдал хэрхэн дэлхийг өөрчилсөн бөгөөд өнөөдөр энэ нь таны амьдралыг хэрхэн өөрчилж болохыг бид олж судлах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church