Христ мэндэлсэн баярын түүхЗагвар

The Christmas Story

5-с 5 дахь өдөр

Дэлхийг аврахын тулд

Есүс бол амлагдсан Аврагч, Давидын Хүү боловч Тэр эдгээр цол хэргэмдээ зохицсон байдлаар хэрхэн амьдарсан бэ? Эцэстээ, хэдэн мянган жилийн дараа гэхэд дэлхий эмтэрсэн хэвээрээ л байна шүү дээ. Тэгэхээр Есүс хэрхэн үйлчлэлээ гүйцэтгэсэн бэ?

Аврагч гэж хэн байх талаарх төсөөлөл олон хүмүүст байв. Тэдний дайсныг дагжин чичрүүлэхүйц дайчин байх болно гэж зарим хүмүүс төсөөлсөн. Бусад хүмүүс Түүнийг эрх мэдэл бүхий шүүгч, гэмтнүүдийг яллагч байх болно гэж боджээ. Есүсийн адил нэгэн байх болно гэж хэн ч төсөөлөөгүй.

Есүс Өөрийгөө энгийн хүмүүсээр хүрээлүүлсэн. Бусдын төлөө анхаарал халамж тавих замаар бусадтай хэрхэн ярилцах талаар Тэр хүмүүст заажээ. Чухал бус эсвэл сүнслэг байдлын хувьд завхарсанд тооцогдсон хүмүүст Есүс гайхамшгуудаа үйлдсэн. Есүс гэмтнүүдтэй хамт хооллосон ба зовсон бас эмтэрсэн хүмүүст найдварыг санал болгов.

Дэлхийн өөр нэг эрх мэдэл бүхий удирдагч хэрэггүй гэдгийг Есүс мэдэж байжээ. Бидэнд үүнээс хамаагүй гүн гүнзгий зүйл хэрэгтэй: даруу байдал, уучлалт, өгөөмөр сэтгэлд үндэслэсэн амьдралын цоо шинэ арга зам. Ийм амьдралын арга зам нь бусадтай холбоо бий болгодог, чухал бус хэмээн өөрсдийгөө бодох хүмүүст найдварыг авч ирдэг мөн бид өөрсдөөсөө хамаагүй том зүйлийн нэг хэсэг болохыг маань бидэнд сануулдаг.

Гэвч Есүс бидэнд эерэг үлгэр жишээнээс хамаагүй давсан Нэгэн. Тэр бол бидэнтэй хамт байдаг Бурхан. Мөн Тэр Өөрийнхөө амийг золиосолсон ба жинхэнэ, мөнхийн уучлалтыг олж авах арга замыг гаргахын тулд үхлээс дахин амилсан.

Христ мэндэлсэн баярын түүх бол Есүсийн амьдралын хүчирхэг дүрслэл мөн. Бурхан гэж Хэн болох мөн Тэр хэрхэн дэлхийг аварч буйг энэ түүх бидэнд сануулдаг. Өдөр бүр Есүсийн дагалдагчид уучлалтыг сонгож, өгөөмөр сэтгэлийг харуулж, бусдад төвлөрсөн сонголтуудыг хийдэг. Тэдгээр сонголт бүр нь дэлхийг тэнгэр улстай улам илүү адилхан болгодог.

Христ мэндэлсэн баяраар Бурхан Өөрийнхөө Хүүг дэлхийд бэлэг болгон өгсөн. Энэ бол зорилгын, хамаарлын бас уучлалын бэлэг юм. Энэ нь мөн бусадтай хуваалцах ёстой бэлэг мөн.

Залбир: Хайртай Бурхан минь ээ, биднийг гэсэн Таны нигүүлсэл, хайр халамжийн тань төлөө би Таныг магтъя. Есүсээр дамжуулан уучлалт, зорилгыг бидэнд боломжтой болгож өгсний тань төлөө Танд талархъя. Өдөр бүр Есүстэй улам илүү адилхан болох арга замыг олоход надад туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, Амен.

Уриалга: Бид бүгд Есүстэй улам илүү адилхан болох гэсэн насан туршийн аянд аялж байгаа. Есүсийг дагах дараагийн алхмаа мэдэж авахад энэ нийтлэл туслах болно.

Бичээс

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Christmas Story

Сайхан түүх бүрт үйл явдлын гуйвуулалт буюу—бүхнийг өөрчлөхүйц санаанд оромгүй цаг үе гэж байдаг. Библи дэх хамгийн том үйл явдлын гуйвуулалтуудын нэг бол Христ мэндэлсэн баярын түүх юм. Дараагийн таван өдрийн туршид, энэ үйл явдал хэрхэн дэлхийг өөрчилсөн бөгөөд өнөөдөр энэ нь таны амьдралыг хэрхэн өөрчилж болохыг бид олж судлах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church