Христ мэндэлсэн баярын түүхЗагвар
Бид Түүнийг магтахын тулд ирсэн
Есүсийн төрөлтийг тэмдэглэхээр хоёр төрлийн хүмүүсийг Бурхан урьдаг. Аль аль нь санаанд ч оромгүй байсан ба аль аль нь Бурханы талаарх ямар нэгэн зүйлийг бидэнд хэлдэг.
Эхний урилга нутгийн хоньчдод өгөгдсөн. Тэнгэр элч тэдэнд үзэгдэн, сайн мэдээг тэдэнд дуулгав. Тэгээд хоньчид Есүсийг магтан хүндлэхээр явсан.
Хоёрдох урилга дэлхийд өгөгдсөн. Есүсийг төрсний дараа Бэтлэхэмийн дээр од гардаг. Дэлхийн нөгөө өнцгийн хүмүүс одыг хараад үүнийг дагадаг. Бид тэдний талаар эсвэл хэр олон хүн хүрч ирсэн талаар тийм ч сайн мэдэхгүй. Гэвч тэд Есүсийг олсон бөгөөд бэлэг барьж Түүнийг магтан хүндэлсэн.
Түүхийн нэгэн хэсэг болсон энэ хоёр төрлийн зочдын талаар бид юу олж мэдэх боломжтой вэ? Өөр бусад олон зүйлийн хамт энэ нь Есүс хэрхэн олон төрлийн хүмүүсийг нэг дор цуглуулсан болохыг бидэнд харуулдаг.
Хоньчид Мариа, Иосеф хоёртой ижил төстэй хүмүүс байв. Тэд жижиг тосгоноос гаралтай, цалингийн доод хэмжээний орлого бүхий ажлаар хэрэгцээгээ хангахын төлөө ажилладаг энгийн л хүмүүс байлаа.
Гэвч гадаад зочид үүнээс огт өөр байсан болов уу. Тэд өөр улс орноос гаралтай хүмүүс байсан ба өөр итгэл үнэмшилтэй хүмүүс байсан болов уу. Тэд эд хөрөнгө, нөлөө бүхий хүмүүс ч байсан байж магадгүй.
Ялгаа нь хүмүүсийг хуваагдахад хүргэдэг гэдгийг бид мэднэ. Хувийн харилцаандаа болон бусдын амьдралд аль алинд нь бид бүгд л үүнийг олж харсан. Гэвч Христ мэндэлсэн баярын түүх бүх хүмүүсийн хоорондын холбоосыг бий болгодог. Өөрийнхөө гэр бүлд Бурхан хүн бүрийг хамааруулахыг хүсдэг. Тиймээс, Бурхан Есүсийн төрөлтийг тэмдэглэхэд ойрын болоод холын хүмүүсийг урьдаг.
Есүсийн төрөлт олон төрлийн хүмүүсийг нэгтгэдэг. Бид хамгийн анх удаа үүнийг Христ мэндэлсэн баярын түүхээс олж хардаг боловч энэ бол Есүсийн амьдралд нийтлэг харагддаг зүйл аж. Өөр өөр орчин нөхцөлд өсөж торнисон хүмүүстэй Тэр харилцааг үүсгэн бий болгожээ. Тэдгээр холбооснуудаар дамжуулан биднийг хуваах гээд байдаг нийгмийн, эдийн засгийн болон улс төрийн хана хэрмийг нураахад Тэр тусалсан.
Бурхан дэлхий нийтийг хамарсан гэр бүлийг үүсгэн бий болгож байгаа—тиймээс Тэр биднийг "тэдний эсрэг бид" гэсэн үзэл бодлоосоо салахад маань чиглүүлдэг. Энэ бол Христ мэндэлсэн баяраар бидний тэмдэглэдэг зүйлсийн нэг мөн: даруу байдал, холболт, бусдын оронд өөрийгөө тавих хүчийг Есүс бидэнд харуулсан явдал юм.
Залбир: Хайртай Бурхан минь ээ, дэлхий нийтийг хамарсан Таны гэр бүлийн нэг хэсэг болоход намайг урьсны тань төлөө Танд талархъя. Надаас өөр хүмүүстэй хэрхэн харилцаа бий болгоход анхаардаг байхад надад туслаач. Мөн Тантай харилцах харилцаанд хэнийг урих вэ гэдгийг надад харуулаач. Есүсийн Нэрээр залбирлаа, Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Сайхан түүх бүрт үйл явдлын гуйвуулалт буюу—бүхнийг өөрчлөхүйц санаанд оромгүй цаг үе гэж байдаг. Библи дэх хамгийн том үйл явдлын гуйвуулалтуудын нэг бол Христ мэндэлсэн баярын түүх юм. Дараагийн таван өдрийн туршид, энэ үйл явдал хэрхэн дэлхийг өөрчилсөн бөгөөд өнөөдөр энэ нь таны амьдралыг хэрхэн өөрчилж болохыг бид олж судлах болно.
More