Христ мэндэлсэн баярын түүхЗагвар

The Christmas Story

5-с 2 дахь өдөр

Яагаад би ийм их онцгой эрхтэй вэ?

Хэрэв та онцгой нэгэн биш, чадвар чадамжгүй эсвэл үл тоомсорлогдсон нэгэн мэт мэдэрч байсан бол Христ мэндэлсэн баярын түүх бол сайн мэдээ мөн. Яагаад? Учир нь тийм л төрлийн хүмүүс Христ мэндэлсэн баярын түүхийн гол дүрд гарах хүмүүс аж.

Хэдэн хормын турш Христ мэндэлсэн баярын түүхийн талаарх мэддэг бүхнээ март. Бэлэн үү? Бурхан энэ дэлхий дээр ирэх гэж байгааг та олж мэдсэн бөгөөд Тэр энгийн гэр бүлд төрөх болно гэдгийг та мэдсэн гэж төсөөлье. Өөрийнхөө эцэг эх байлгахаар ямар хүмүүсийг Бурхан сонгох бол?

Магадгүй эрх мэдэл бүхий шашинлаг гэр бүлийг сонгох байх тийм үү? Хэрэв тэд биш юм бол өмч хөрөнгө, онцгой чадвар чадамж бүхий бас сүнслэг байдлынхаа хувьд амжилтаар дүүрэн гэрлэсэн хосууд байх байсан болов уу.

Гэвч, Христ мэндэлсэн баярын түүх гэнэтийн бэлгээр дүүрэн гэдгийг бүү мартаарай. Тэгэхээр, Бурхан баян чинээлэг, эрх мэдэл бүхий гэрлэсэн хосыг сонгоогүй. Үүнийхээ оронд, сонгох болов уу гэж огтхон ч төсөөлөөгүй байсан хүмүүсийг Тэр сонгодог.

Мариа залуухан, гэрлээгүй, жижиг хотод амьдардаг эмэгтэй байв. Түүнд эрх мэдэл гэж огт байгаагүй бөгөөд нөлөө багатай охин байлаа. Тэр энгийн л байдаг охин байсан ч онцгой зүйлийг хийлгэхээр Бурхан түүнийг сонгосон.

Бурханы тэнгэрэлч Мариад чи онгон хэдий ч амлагдсан Аврагчийг тээж буй гэдгийг хэлдэг. Бурханы түүхэн дэх гэнэтийн гүйцэтгэх үүргээ олж мэдээд Мариа хэрхэн хариу үзүүлснийг бид өнөөдөр унших болно. Мариагийн хувьд, энэ мэдээ бол өөр шиг нь хүмүүсийг Бурхан хардаг бас анхаарал халамж тавьдаг гэдгийг харуулах тэмдэг байв. Мөн чухал бус гэж дэлхийн үзэх хүмүүсийг энэ Аврагч өндөрт өргөх болно.

Өөрчлөлтийг авч ирэхийн тулд эд хөрөнгө, нөлөө эсвэл байр суурь хэрэгтэй гэсэн санааг Христ мэндэлсэн баярын түүх үгүйсгэдэг. Чухал бус, энгийн байдаг л бас боловсролгүй хүмүүс Бурханы хувьд чухал байдаг. Тиймээс Тэр хүн бүрийн төлөө санаа тавьдаг болохоо дэлхийд харуулахын тулд тэдэнтэй хамтарч ажиллахыг сонгодог.

Дараа та чухал бус эсвэл боловсролгүй нэгэн мэт мэдрэх үедээ Христ мэндэлсэн баярын түүхийг санаарай. Биднийг хардаг, хайрладаг Бурханаас бидний үнэ цэн ирдэг ба Бурханы гэр бүлд бусдыг урихад Тэр бидэнтэй хамтарч ажиллахыг хүсдэг гэсэн хүчирхэг сануулга бол энэ мөн.

Залбир: Хайртай Бурхан минь ээ, Таны хайрын төлөө би маш ихээр талархаж байна. Өөр бусдын үзэл санаанд бус харин Та надад ямар ихээр хайртай болоход өөрийнхөө үнэ цэнийг суурилуулахад надад туслаач. Өөрсдийгөө чухал бус хэмээн бодож шархалсан хүмүүс рүү намайг дагуулаач тэгснээрээ надад Таны харуулсантай адил анхаарал халамжийг бид тэдэнд харуулах боломжтой болох юм. Есүсийн Нэрээр залбирлаа, Амен.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Christmas Story

Сайхан түүх бүрт үйл явдлын гуйвуулалт буюу—бүхнийг өөрчлөхүйц санаанд оромгүй цаг үе гэж байдаг. Библи дэх хамгийн том үйл явдлын гуйвуулалтуудын нэг бол Христ мэндэлсэн баярын түүх юм. Дараагийн таван өдрийн туршид, энэ үйл явдал хэрхэн дэлхийг өөрчилсөн бөгөөд өнөөдөр энэ нь таны амьдралыг хэрхэн өөрчилж болохыг бид олж судлах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church