Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох ньЗагвар

Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох нь

6-с 6 дахь өдөр

Олон улсын бизнес

Европын анхны чуулган олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн гэрт эхэлсэн. Ромын чинээлэг колони Филиппэд амьдарч байсан Туатейрын Лудиа Паул болон түүний нөхдөөс сайнмэдээг сонссон. Тэр Бурханаас эмээдэг (Израилын Бурханд мөргөдөг харь үндэстэн), Саббатын өдөр залбирал үйлдэхээр бусад эмэгтэйчүүдтэй цугладаг байсан. Эзэн түүний зүрхийг Паулын ярьж байсан зүйлд нээснээр удалгүй тэр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэн. Түүний гэр Паулын үйлчлэл болон Филиппойн шинэ цуглааны үндэс суурь болсон.

Үйлс 16:6-15-г уншаад дараах зүйлсийг эргэцүүлэн бодоорой:

Сүнс Паул болон түүний үйлчлэлийн багийг Бага Азиас Македони руу дахин чиглүүлсэн. Энэ нь Филиппой хотод Эзэн юу хийх бол гэсэн ямар хүлээлтийг бий болгосон бол?

Нил ягаан бөс даавууг зөвхөн чинээлэг үйлчлүүлэгчид авах боломжтой байжээ. Лудиагийн тансаг зэрэглэлийн барааны хилийн чанд дахь үйлдвэрлэл нь сайнмэдээг цааш түгээхэд хэрхэн хувь нэмэр оруулсан бэ?

Лудиагийн байр суурь болон санхүү нь сайнмэдээг цааш түгээхэд хэрхэн дэм болсон бэ?

Олон улсын хэмжээнд бизнес эрхэлдэг хүмүүсийн талаар та ямар ойлголттой вэ? Орчин үеийн Лудиа шиг хүмүүсийг Бурхан дуудаж, тэдгээр хүмүүс нь сайнмэдээний үйлчлэлийг дэмжиж байхын төлөө залбираарай.

Англи хэл дээрх Exploring the Book of Acts: Workplace as Mission нэртэй Библи уншлагын төлөвлөгөөг орчуулан хүргэлээ.

Уг төлөвлөгөөг орчуулсан Л.Цэрэнчимэг болон А.Болор нартаа баярлалаа.

Та манлайлал, удирдлага, хувь хүний хөгжил болон итгэлийн амьдралаа өсгөн хөгжүүлэх контентуудыгhttps://www.unleashatwork.org/сайтаар орж үзээрэй.

Бичээс

Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох нь

Уг хуваариар Үйлс номыг судалснаар Шинэ Гэрээний үед өрнөсөн хавчлагын талаар шинэ ойлголтыг олж авна. Анхны үеийн Христитгэгчид сайнмэдээний гэрчлэлийг ажил үйлстэйгээ хэрхэн уялдуулж байсныг судлаарай. Паул майхан оёж, Табита нэхмэл эдлэл үйлдвэрлэдэг байсан зэрэг олон төрлийн ажил мэргэжил нь сүмийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулсныг та эндээс олж мэдээрэй. Таны ажил мэргэжил бол үйлчлэл болон сүнслэг амьдралын амин чухал хэсэг гэдгийг олж харахад энэ Библи уншлагын хуваарь туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/