Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох ньЗагвар

Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох нь

6-с 4 дахь өдөр

Гар урчуудын дүрслэл

Тэнгисийн эрэг дээр орших Иоппа гэдэг тосгонд Табита хэмээх ажилсаг эмэгтэй амьдарч байв. Тэр ноосон, маалинган хувцас эдлэл нэхэж, оёдог байсан нь хувцас үнэтэй байсан тухайн цаг үедээ тун чухал ажил байв.

Тэр бас Доркас гэдэг нэрээрээ хүмүүст танигдсан. Түүнийг үхэлд хүргэх өвчин тусаад нас барахад нь итгэгчид 16 км-ийн цаана Луддад байсан Пертийг дуудуулсан ба тэр тэнд 8 жил хэвтэрт байсан нэгнийг дөнгөж эдгээгээд байж байв. Нар жаргах үед түүнийг оршуулахаас өмнө очиж залбирахаар Петр Иоппагийн ах дүүсийн хамт яарав. Табита Бурханы хүчээр амь орсон нь чуулганы хувьд болон түүний үйлчилж байсан бэлэвсэн эмэгтэйчүүдэд асар их баяр хөөрийг өгөв.

Үйлс 9:36-42-г уншаад дараах зүйлсийг эргэцүүлэн бодоорой:

36-р эшлэлд Табитаг дагалдагч гэж танилцуулсан. Лукийн ашигласан энэ Грек үг нь ‘эмэгтэй дагалдагч’ гэсэн утгатайн дээр Шинэ Гэрээнд ганцхан удаа гардаг. Анагааж, эдгээгдсэн цөөн хэдэн хүний нэрийг л Үйлс номд дурдсан ба Лук энэ үгийг ашиглан түүний нэрийг ил тод нэрлэсний учир юу байв?

Табита энэрэнгүй, өгөөмөр эмэгтэй байсан, ялангуяа бэлэвсэн эмэгтэйчүүдэд. Түүнийг нас барахад бэлэвсэн эмэгтэйчүүдийн гаргасан үйлдэл Табитаг ямар байдлаар дүрсэн харуулав? Табитаг нас бармагц тэд хоёр эрийг Петр рүү илгээн яаралтай ирээч гэж хэл хүргүүлсэн.

Тэдний энэ хүсэлт түүний нийгэмд эзлэх байр суурийн талаар юуг харуулав? Табита зөвхөн гэр бүлдээ (тухайн үеийн дийлэнх эмэгтэйчүүд шиг) болон Иоппагийн бэлэвсэн эмэгтэйчүүдэд зориулан хувцас оёод зогсохгүй, баян чинээлэг худалдан авагчдад бараагаа зардаг уран гартан байсан байж болох юм.

Шаргуу хөдөлмөрлөн бусдад өгөөмрөөр туслах боломжтой болсон хэн нэгнийг та мэдэх үү?

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох нь

Уг хуваариар Үйлс номыг судалснаар Шинэ Гэрээний үед өрнөсөн хавчлагын талаар шинэ ойлголтыг олж авна. Анхны үеийн Христитгэгчид сайнмэдээний гэрчлэлийг ажил үйлстэйгээ хэрхэн уялдуулж байсныг судлаарай. Паул майхан оёж, Табита нэхмэл эдлэл үйлдвэрлэдэг байсан зэрэг олон төрлийн ажил мэргэжил нь сүмийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулсныг та эндээс олж мэдээрэй. Таны ажил мэргэжил бол үйлчлэл болон сүнслэг амьдралын амин чухал хэсэг гэдгийг олж харахад энэ Библи уншлагын хуваарь туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/

Холбоотой төлөвлөгөө унших