Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох ньЗагвар
Хааны албат
Стефаныг чулуудан алсны дараа Иерусалимд хүчтэй хавчлага дэгдэхэд сайнмэдээ түгээгч Филип Самари хот руу явж, тэнд Мэссиаг тунхаглаж, олон хүнд баптисм хүртээсэн.Эзэн Есүсээс Филипт өгсөн дараагийн даалгавар нь Иерусалимын урд зүгт, цөлийн зам дээрх тэнгэрлэг учрал байв.Бичээсийг уншиж, мөргөл хүндлэлээрээ Бурханыг эрэн хайж байсан Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч амбан дээр Филип явж очив. Хааны албат Есүс Христийн тухайн сайнмэдээнд даруй итгэж, баптисм хүртээд баяр хөөртэйгөөр эх нутаг руугаа буцсан.
Үйлс 8:26-40-г уншаад дараах зүйлсийг эргэцүүлэн бодоорой:
Газын зурвас уруу явж байсан энэ хүнийг хэрхэн дүрсэлсэн бэ? Байр суурь, нөлөөллийн хувьд түүнтэй төстэй хүн таны эргэн тойронд байна уу?
Эзэн Филипийг энэхүү сайн мэдээний уулзалтад хэрхэн бэлтгэсэн бэ?
Хааны албатыг Эзэн хэрхэн бэлтгэсэн бэ?
Өндөр албан тушаалтай гадаад түшмэлд сайнмэдээ хуваалцах боломж Филипт тэр бүр тохиолдоод байхгүй.
Гэтэл Бурхан үүнийг төлөвлөсөн.
Зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Эзэн улс дамнасан аяллыг хэрхэн ашигласан бэ?
Етиопын тайган Кандакын ордонд сайнмэдээ түгээгч болсон тухай Иранус II зуунд бичиж байжээ.
Танай улсад айлчлах гадаад улсын нэр хүндтэй зочид төлөөлөгчид дуулгавартай Христэд итгэгчидтэй уулзаж, Есүсийн тухай сайнмэдээнд итгэхийн төлөө залбираарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Уг хуваариар Үйлс номыг судалснаар Шинэ Гэрээний үед өрнөсөн хавчлагын талаар шинэ ойлголтыг олж авна. Анхны үеийн Христитгэгчид сайнмэдээний гэрчлэлийг ажил үйлстэйгээ хэрхэн уялдуулж байсныг судлаарай. Паул майхан оёж, Табита нэхмэл эдлэл үйлдвэрлэдэг байсан зэрэг олон төрлийн ажил мэргэжил нь сүмийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулсныг та эндээс олж мэдээрэй. Таны ажил мэргэжил бол үйлчлэл болон сүнслэг амьдралын амин чухал хэсэг гэдгийг олж харахад энэ Библи уншлагын хуваарь туслах болно.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/