Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох ньЗагвар

Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох нь

6-с 3 дахь өдөр

Шаргуу ажил хөдөлмөр

Гурав дахь илгээлтийн аяныхаа шувтаргад Паул Иерусалимыг чиглэн явахдаа Милетийн боомтод зогсож Ефесийн цуглааны харгалзагчидтай уулзжээ. Тэр Ефест гурван жил амьдрахдаа синагогт мэтгэлцэж, Туранны танхимд номлож, чөтгөрүүдийг хөөж, өвчтэйг эдгээсэн (Үйлс 19:1-20:1). Үйлс 20-р бүлэгт Паул Ефесийн харгалзагч нартай нулимс дуслуулан салах ёс гүйцэтгэсэн тухай өгүүлдэг. Зайлшгүй учрах зовлон шаналлыг болон дахин хэзээ ч тэдэнтэй уулзахгүйгээ тэр мэдэж байв. Паул тэднийг сэрэмжтэй байж, өөрийг нь даган дуурайхыг ятгасан.

Үйлс 20:28-35-г уншаад дараах зүйлсийг эргэцүүлэн бодоорой:

Салах ёс гүйцэтгэсэн захидлынхаа төгсгөлд аюулт чононоос сүргээ хамгаалах хоньчин мэт өөрсдийгөө ч, чуулганаа ч хамгаалахыг Паул харгалзагч нарт сануулжээ. Ямар аюул түүний санааг хамгийн их зовоож байсан бол? Энэхүү сэрэмжлүүлгээс харахад Ефес дэх үйлчлэлийн эргэн тойронд юу болж байсан бэ?

Үйлс 19:9 дээр Паул Туранны танхимд өдөр бүр зааж байсныг дурдсан. Зарим эх бичвэрт ‘5-р цагаас 10-р цаг хүртэл’ (энэ нь 11:00-16:00 цаг) гэж тэмдэглэснээс харвал Паул өглөө ажлаа хийгээд үдээс хойш олны дунд номлодог байж. Үйлс 20:31-35 дээр гарсанчлан Паул яагаад ийнхүү шаргуу ажиллаж байсан бэ?

Паул майхан оёж өөрийгөө болон багийнхнаа санхүүгээр дэмждэг байсан гэж харгалзагч нарт сануулсан. Мөнгө болон ажилд Паул хэрхэн ханддаг байсан бэ?

Философийн элитүүд биеийн хүчний ажлыг дорд үздэг байсан ч Паул гар урчуудын үүргийг онцолсон (1Кор 4:12, 1 Тес 2:9, 2 Тес. 3:7-8-г унш). Энэ нь яагаад чухал байсан бэ? Түүний жишээ өнөө үеийн цуглаанд хэрхэн үлгэр дуурайл болж байна вэ?

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох нь

Уг хуваариар Үйлс номыг судалснаар Шинэ Гэрээний үед өрнөсөн хавчлагын талаар шинэ ойлголтыг олж авна. Анхны үеийн Христитгэгчид сайнмэдээний гэрчлэлийг ажил үйлстэйгээ хэрхэн уялдуулж байсныг судлаарай. Паул майхан оёж, Табита нэхмэл эдлэл үйлдвэрлэдэг байсан зэрэг олон төрлийн ажил мэргэжил нь сүмийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулсныг та эндээс олж мэдээрэй. Таны ажил мэргэжил бол үйлчлэл болон сүнслэг амьдралын амин чухал хэсэг гэдгийг олж харахад энэ Библи уншлагын хуваарь туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/

Холбоотой төлөвлөгөө унших