Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох ньЗагвар

Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох нь

6-с 2 дахь өдөр

Зөвлөн чиглүүлэгч

Паултай хамт майхан оёдог байсан Прискила, Акул нар түүнтэй цуг Коринт хотоос Сири рүү явсан. Ефес хотын иудейчүүд Сайнмэдээнд нээлттэй байгааг Паул сонсоод түрүүлж явсан ба Прискила, Акул нар түүний хойноос Ефест очсон (Үйлс 18:18-20). Тэнд ажиллаж, үйлчилж байхад нь Апол гэдэг номлогч иржээ. Хэдийгээр тэр өндөр боловсролтой, Есүсийн төлөө зүрх сэтгэлтэй байсан боловч зарим нэг зүйлийг дутуу ойлгосон байв. Прискила, Акул хоёр тэр залуугийн билэг авьяас, эр зоригийг олж харсан ч Есүсийн баптисмын талаар дутуу ойлголттой байгаад нь санаа зовниж байлаа. Түүнийг сайнмэдээ түгээх аяллаа үргэлжлүүлэхэд бүрэн бэлэн болох хүртэл хүртэл тэд Аполыг аядуу зөөлнөөр зөвлөн чиглүүлжээ.

Үйлс 18:24-28 уншаад дараах зүйлсийг эргэцүүлэн бодоорой:

Апол хойд Африкийн чухал хот, эрдэм мэдлэгийн төв болох Александраас ирсэн. Лук Аполыг уран цэцэн хүн гэж дүрсэлсэн нь тэр уран яруу илтгэхийг сурсныг харуулж байна.

Прискила, Акул хоёр өөрсдийгөө Аполтой харьцуулан бодсон болов уу?

Апол иудей хүн байсан болохоор Библийг сайн мэддэг байсан. Тэр Христитгэлтэй учир Есүсийн түүхийг мэднэ. Гэсэн хэдий ч тэр зөвхөн Иоханы баптисмыг л мэдэж байсан. Яагаад Прискила, Акул хоёр үүнд нь санаа зовж байсан бэ? Тэд Аполд хэрхэн хандсан бэ?

Прискила, Акул хоёр майхан оёдог хүмүүс байсан ч ‘'Бурханы Зам’'-н тухай Аполоос илүү мэдэж байсан. Энэ нь ажлын байран дахь Христэд итгэгчид болон номлогчдын талаарх нийтлэг ойлголтод хэрхэн нөлөөлж байна вэ?

Ефесийн цуглаан Аполыг хүлээн аваарай гэсэн захиа бичиж өгсөнөөрөө түүнийг Ахайн цуглаанд үйлчлэх боломжтой болгосон. Прискила, Акул хоёр Аполыг зөвлөн чиглүүлсэн нь хэрхэн үр дүнгээ өгсөн бэ? Хэн зөвлөн чиглүүлэх боломжтой, яагаад зөвлөн чиглүүлэг чухал болох талаар энэ түүх юуг харуулж байна вэ?

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох нь

Уг хуваариар Үйлс номыг судалснаар Шинэ Гэрээний үед өрнөсөн хавчлагын талаар шинэ ойлголтыг олж авна. Анхны үеийн Христитгэгчид сайнмэдээний гэрчлэлийг ажил үйлстэйгээ хэрхэн уялдуулж байсныг судлаарай. Паул майхан оёж, Табита нэхмэл эдлэл үйлдвэрлэдэг байсан зэрэг олон төрлийн ажил мэргэжил нь сүмийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулсныг та эндээс олж мэдээрэй. Таны ажил мэргэжил бол үйлчлэл болон сүнслэг амьдралын амин чухал хэсэг гэдгийг олж харахад энэ Библи уншлагын хуваарь туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/