Үйлс номыг судлахуй: Ажлын талбар илгээлтийн талбар болох ньЗагвар
Хамтран зүтгэгчид
Паулын 2 дахь илгээлтийн аяны сүүлийн том зогсоол нь Коринт хот байв. Коринт бол аялагчид, тархан суурьшсан иудейчууд, үүргийн худалдаа наймаа эрхлэгчид болон биеэ үнэлэгчдээр дүүрэн том хот төдийгүй стратегийн чухал газар байлаа. Паул тэнд очоод удалгүй өөртэйгөө ижил төрлийн бизнес эрхэлдэг нэгэн хостой нөхөрлөв. Акул, Прискила хоёр Паулыг гэртээ хүлээн авч, хамтдаа олон цаг ажилласан. Паул тэнд 18 сар байхдаа чуулган тарихын зэрэгцээ шаргуу ажиллаж хөдөлмөрлөж байсан юм. Майхан хийдэг байсан ажлаараа дамжуулан харь үндэстнүүд болон олон янзын аялагчтай холбоо тогтоодог байсан нь эргэлзээгүй.
Үйлс 18:1-18a-г уншаад дараах зүйлсийг эргэцүүлэн бодоорой:
Үйлс 18:3 дээр Паулын амьдралыг өөр талаас нь зэрвэс харуулсан. Тэр майхан (эсвэл арьсан эдлэл) хийдэг чадварлаг гар урлаач байв. ‘Паул бүтэн цагийн цалин авч чуулганд үйлчилдэггүй’ байсан гэдгийг мэдэх нь сайнмэдээний ажил, үйлчлэлийн талаарх таны орчин цагийн ойлголтод хэрхэн нөлөөлж байна вэ?
Эзэн хаан Клауд (МЭ 49) бүх иудейчүүдийг Ромоос үлдэн хөөх үед Акул, Прискила хоёр Коринтод ирсэн ба энэ нь Паулыг ирэхээс нэг, хоёр жилийн өмнө юм. Паулын хувьд ижил төрлийн ажил эрхэлдэг Христитгэлт иудейчүүдийг олохын ач холбогдол нь юу байсан бэ? Хамтран ажиллах нь хүн тус бүрийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бол? Паул ихэнх цагаараа ажил хөдөлмөр эрхэлж байсан ч сайнмэдээг тунхаглах, чуулган тарих ажилд өөрийгөө бүрэн зориулж байв. Хэдийгээр иудейчүүдтэй байнга зөрчилдөж байсан ч олон Коринтчууд итгэгч болж, үйлчлэл нь үр жимстэй байв. Бурхан Паулд хэрхэн урам зориг өгсөн бэ? Энэ нь түүнийг Коринтод жил хагасын туршид үйлчлэхэд хэрхэн нөлөөлсөн бэ?
Үйлс 18:18a дээр Прискила, Акул нартай Паул ямар харилцаатай байсан талаар цухас дурдсан. Яагаад тэд Коринтыг орхин Паултай явахыг сонгосон бэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Уг хуваариар Үйлс номыг судалснаар Шинэ Гэрээний үед өрнөсөн хавчлагын талаар шинэ ойлголтыг олж авна. Анхны үеийн Христитгэгчид сайнмэдээний гэрчлэлийг ажил үйлстэйгээ хэрхэн уялдуулж байсныг судлаарай. Паул майхан оёж, Табита нэхмэл эдлэл үйлдвэрлэдэг байсан зэрэг олон төрлийн ажил мэргэжил нь сүмийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулсныг та эндээс олж мэдээрэй. Таны ажил мэргэжил бол үйлчлэл болон сүнслэг амьдралын амин чухал хэсэг гэдгийг олж харахад энэ Библи уншлагын хуваарь туслах болно.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/