Бурханы Зүрхийг ДагахуйЗагвар

After God's Own Heart

5-с 5 дахь өдөр

ЖИНХЭНЭ ЗОЛИОС

Өвөө маань "Хэрэв ямар нэгэн зүйл хийхэд энэ нь үнэ цэнтэй бол, үүнийг одоо л хийх хэрэгтэй" гэж хэлдэг байв. Өвөө бид 2 шинэ тоглоом угсарч байхад би угсрах зааврыг нь тоохгүй хурдхан шиг л угсраад тоглох гэв. Тэгэх үед өвөө над руу хараад ""Хэрэв ямар нэгэн зүйл хийхэд энэ нь үнэ цэнтэй бол, үүнийг одоо л хийх хэрэгтэй" гэж хэлж билээ. Тэр мөчид би энэ үгийг сайн ойлгоогүй байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өвөө их үнэн үгийг хэлж байжээ гэж ухаарсан. Бидний хийх нь зүйтэй гэж үзсэн тэр үнэ цэнтэй аливаа зүйлд бид цаг хугацаа, хүчин чармайлт, энерги, мөнгөө зориулан үүнийг зөв арга замаар хийхэд анхаардаг. Итгэгч хүмүүсийн хувьд бидний хамгийн агуу дуудлага бол Бурханыг магтаж, Түүний агуу байдлыг тунхаглах байдаг. Бидний хувьд магтах нь үнэ цэнтэй гэх энэ төрөлд зайлшгүй багтдаг. Тэгвэл бид үүнийг хэрхэн зөв хийх вэ?

2 Самуел 24 дээр бид Давид хааны амьдралаас магтаал ямар чухал вэ гэдгийг суралцдаг. Энэ түүх Давид Израилын ард түмэнд тусгайлан хориглосон Израилын хүн амын тооллогоор Бурханд дуулгаваргүй хандах шийдвэр гаргаснаар эхэлдэг. Давидын гэм нүгэл нь үндэстний хувьд гэмийн үр дагаврыг авчирдаг бөгөөд Бурхан Давидад гурван жилийн өлсгөлөн, дайснуудаас зугтсан гурван жил эсвэл гурван өдрийн тахал гэсэн гурван шийтгэлийн аль нэгийг сонго гэж хэлдэг. Давид гурван өдрийн тахлыг сонгож, улмаар 70,000 израилчууд мөхөв. Давид тахлыг зогсоохын тулд Аруна хэмээх хүний үтрэм дээр тахилын ширээ барихаар явав. Аруна хаан үтрэмээ үнэ төлбөргүй санал болгоход Давид “Үгүй, би заавал чамаас үнээр нь худалдаж авна. Би үнийг нь төлөөгүй зүйлээр Бурхан ЭЗЭНд шатаалт тахил өргөхгүй” гэв (24-р эшлэл). Тиймээс Давид үтрэмийг худалдан авч, тахилын ширээ барьж, ЭЗЭНд мөргөж, Израилаас тахал зайлан одов.

Энэ хэсгээс бид магтаалын мөн чанарын талаарх гол үнэн болох магтаал золиос зориулалт шаарддаг гэдгийг сурлаа. Давид Эзэнд ямар ч зардалгүй тахил өргөхөөс татгалзав. Тэрээр магтаал ямар чухал вэ гэдгийг мэддэг байсан төдийгүй Бурхан хамгийн сайн өргөлийг авах зохистой Нэгэн гэдгийг мэддэг байв. Итгэгчдийн хувьд магтаалын үнэ цэн нь бид магтаалд ямар ач холбогдол өгч байгаагаар тодорхойлогддог.

Тэгвэл бидэнд энэ ямар утгыг илэрхийлж байна вэ? Бурхан бидэнд байгаа хамгийн сайныг биднээс авах зохистой нэгэн гэдгийг бидэнд сануулж байж болно. Бидэнд өгөгдсөн цаг хугацаа, мөнгө, энерги, магтаалаар Эзэнийг илүү золиос зориулалттайгаар хүндэтгэж болохыг тунгаан бодох боломж байж болно. Энэ долоо хоногийн туршид бүгдээрээ Эзэнийг зориулалттайгаар магтах арга замуудыг эрэлхийлж Түүнд өөртөө байгаа хамгийн сайныг өргөцгөөе.

ТА ӨӨРӨӨСӨӨ АСУУГААРАЙ: Та Бурханыг ямар арга замуудаар магтах боломжтой вэ? Энэ долоо хоногт та Бурханыг хэрхэн зориулалттайгаар магтах вэ?

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

After God's Own Heart

Давид хааныг Шинэ Гэрээнд Бурханы зүрх сэтгэлд нийцсэн хүн гэж дүрсэлсэн байдаг бөгөөд энэ нь тэрээр өөрийн зүрх сэтгэлийг Бурханыхтай нийцүүлсэн гэсэн утгатай юм. Энэ цувралын талаарх бидний зорилго бол Давидын амьдралынхаа туршид сүнс болон анхаарал төвлөрлөө Бурханыхтай нийцүүлэхийн тулд хичээж байсныг 1 ба 2 Самуел дээрх Давидын амьдралаас шинжлэн судлах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Энэрэл Библи Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.grace-bible.org/college -с авна уу

Холбоотой төлөвлөгөө унших