Бурханы Зүрхийг ДагахуйЗагвар

After God's Own Heart

5-с 1 дахь өдөр

БУРХАНЫ ЗҮРХИЙГ ДАГАХУЙ

Магадгүй та хүүхэд байхдаа аав ээжтэйгээ хамт хүнсний дэлгүүр орох үед тэд хамгийн сайн чанартай жимснээс сонгон авч байхыг харж байсан байх. Аав минь тарвас бариад чанарыг нь шалгахын тулд хоёр удаа алгаараа цохиж үзэж байсныг би санадаг юм. Цохиход хөндий чимээ сонсогдвол аав минь "Cайн нь энэ байна" гэж уулга алддаг байсан. Би өсөж том болоод өөрөө хүнсээ цуглуулж эхэлсэн бөгөөд тарвасыг цохиж үздэг аргыг хэрэгжүүлж эхлэв. Гэсэн ч гаднаас нь харж байгаа ажиглалт нь тухайн тарвасны дотоод чанарыг бүрэн дүүрэн илтгэх боломжгүйг би ойлгож ухаарсан. Яг үүнтэй адил хэн нэгнийг гаднаас нь харсан ажиглалт тухайн хүний зан чанарыг бага харуулдаг. Дотоод мөн чанарын үнэнийг гүн гүнзгий харуулдаг нь тэдний зүрх сэтгэл байдаг.

Бидний зүрх сэтгэлийн гүнд юу байгааг Бурхан мэдэж, ойлгож байдаг бөгөөд энэ нь "Эзэний зүрх сэтгэлийн дагуух" хүн байсан Давидын амьдралд бодитоор харагддаг. Өнөөгийн соёлд, бид хаана амьдрах, яаж харагдах болон юу өгч чадах зэргээр үнэлэгддэг. Хүнийг таньж мэдэх үйл явцыг туулахаас илүү тухайн хүнийг шүүн дүгнэх нь илүү хялбар мэт санагдаж болох. Бид 1 Самуел 16 уншвал Давидын эцэг Иесси Израйлын ирээдүйн хаанаар тослуулахын тулд бүх хүчирхэг хөвгүүдээ Самуелын өмнө авчирдаг. Эзэний тахилч Самуел хүртэл Бурхан хүчтэй, царайлаг эр хүнийг хүсэмжилж байгаа гэж бодон эхлээд гаднах байдлыг харан сонголт хийсэн. Гэвч Эзэн гаднах байдлыг биш зүрхийг нь хардаг юм гэж Самуелыг залруулсан. Тэр ирээдүйн захирагчаар Давидыг сонгосон.

Эзэн Өөрийн охид хөвгүүдээ сонгохдоо тэд яаж харагдаж байгаа, ямар хүч чадалтай, хэдэн хүн мэддэг, эсвэл хэдэн төгрөг олдог дээр үндэслэж сонгодоггүй гэдгийг бидэнд сануулж байна. Эзэн бидэнд хайртай учраас, Түүний зүрхийг ойлгож мэдээсэй гэж хүсдэг учраас биднийг сонгодог. Христийн цусаар төлөгдөн, бид олж авсан биш үнэгүйгээр өгөгдсөн авралыг Түүний хайр бидэнд өгдөг. Бид ихэвчлэн хэрхэн амьдарч байгаагаараа дамжуулан нэг бол Эзэний хайрыг эсвэл дэлхийн хайрыг олж авах гэж хичээдэг. Бидний зүрх сэтгэл, цаг хугацаа, эрч хүч бид юунд үнэхээр хайртайг, юуг зорин тэмүүлж байгааг харуулдаг.

Бид Давидын түүхийг уншсанаар Христ бидэнд ямар их хайртайг ойлгож мэдэх бөгөөд бусад хүмүүс ямар харагдаж байгаагаар биш тэд Эзэний дүр төрхөөр бүтээгдсэн учраас Христийн хайрыг бид хэрхэн тэдэнд харуулах арга замаар амьдрахыг ойлгож эхэлдэг.

ТА ӨӨРӨӨСӨӨ АСУУГААРАЙ: Та ямар ч байдаг байсан та бол Бурханаар хайрлагдсан хүн гэдгийг мэдэж байна уу? Таны зүрх Бурханы зүрхийг илүү их дагахын тулд та ямар алхмуудыг хийх вэ?

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

After God's Own Heart

Давид хааныг Шинэ Гэрээнд Бурханы зүрх сэтгэлд нийцсэн хүн гэж дүрсэлсэн байдаг бөгөөд энэ нь тэрээр өөрийн зүрх сэтгэлийг Бурханыхтай нийцүүлсэн гэсэн утгатай юм. Энэ цувралын талаарх бидний зорилго бол Давидын амьдралынхаа туршид сүнс болон анхаарал төвлөрлөө Бурханыхтай нийцүүлэхийн тулд хичээж байсныг 1 ба 2 Самуел дээрх Давидын амьдралаас шинжлэн судлах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Энэрэл Библи Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.grace-bible.org/college -с авна уу

Холбоотой төлөвлөгөө унших