Бурханы Зүрхийг ДагахуйЗагвар
ГЭМ НҮГЭЛ ба ГЭМШИЛ
Намайг анх жолоо барьж сурч байх үед ойрхон нэг тийш гарахын өмнө машинаа гараашнаас гаргахыг ээж надаас хүсэв. Би ээжийн машины түлхүүрийг аваад гараашнаас машинаа ухрааж байхдаа машиных нь урд талыг зурчхав. Ээж их уурлах юм шиг санагдаад би хийсэн хэргээ яаж далдлах талаар баахан бодов. Би гүн амьсгаа аваад ашгүй ээждээ үнэнээ хэлэхээр шийдсэн. Ээж ч намайг тэр дор нь уучилсанд талархаад барахгүй! Би машины сэвийг янзлах ёстой байсан ч, хийсэн буруу зүйлээ гэмших шийдвэрийг гаргах үед надад байсан санаа зовнил, айдас тэр дороо алга болсон юм.
Зугтахын аргагүй нэг л үнэн байдаг: бид бүгд гэм нүгэлтэй. Бидний хүн нэг бүр нэгэн цагт хийх ёсгүй зүйлээ хийж байсан. Түүнчлэн бидний хүн нэг бүр нүгэл үйлдсэний дараах шийдвэр гаргах мөчийг туулсан байдаг. Бид өөрөөсөө "Би хийсэн зүйлээ хэлэх ёстой юу, эсвэл нуух гэж оролдох уу?" гэж айдастайгаар асуудаг. Сэтгэлийнхээ гүнд бидний нүгэл нуугдмал хэвээр үлдэнэ гэж бид бүгд найдаж байдаг ч үнэндээ энэ нь хэзээ ч тийм байдаггүй.
2 Самуел 11-12-т Давид энэ сургамжийг нэлээн зовж сурсан байдаг. Түүний гэм нүглийн тойрог нь цэргүүдтэйгээ тулалдаанд оролцохгүй байх түүний шийдвэрээс эхэлдэг. Үүний оронд тэрээр Иерусалимд үлдэж, үнэнч жанжин Уриагийн эхнэр Батшебатай завхайрчээ. Батшебаг жирэмсэн болсныг мэдээд тэр бүхнээ нуун дарагдуулахын тулд чадах бүхнээ хийж, эцэст нь Уриа дайны талбар дээр амь үрэгдсэн. Давид гэм нүглээ амжилттай нуусан гэж бодсон ч Бурханаас юу ч нуух боломжгүй. Бурхан Натаныг Давидад болсон явдлын талаар нүүрэлдүүлэхээр илгээсэн ба Давид эцэст нь гэм нүглээ гэмшдэг. Хэдийгээр тэр гэм нүглийнхээ үр дагаврыг тэвчих ёстой ч тэрээр Бурханы ажлыг ухаарч, Түүнийг магтаж, Түүнд мөргөхөөр шийддэг.
Давидын гэм нүглийг хараад бид "би лав ийм муу зүйл хийгээгүй" гэж хялбархан бодож болох юм. Гэвч бүх гэм нүгэл том жижгээсээ үл хамааран биднийг сүйрүүлдэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бид хийсэн гэм нүглүүдээ нуухыг хүсдэг ч, хийсэн, хэлсэн болон бодсон бүх зүйлээ бид Бурханаас нуух ямар ч боломжгүй байдаг. Гэсэн хэдий ч Тэр бидний хийсэн буруу бүхнийг мэддэг бөгөөд, Бурхан бидэнд өршөөл үзүүлэхийг хүсдэг. Нүгэл үйлдэх үед бидэнд хоёр сонголт бий: үүнийг нуугаад, гэрэлд гаран илчлэгдэх хүртэл ичгүүр, буруутгалтай амьдрах, эсвэл бидний хийсэн бүхнийг мэддэг, биднийг аль хэдийн уучилсан Бурханд гэм нүглээ наманчлах. Хэрэв бид зүгээр л гэрэлд алхахыг сонгосон бол өнөөдөр ч гэсэн хэчнээн их баяр баясгалан, эрх чөлөөг мэдрэх байсан бол гэж би боддог.
ТА ӨӨРӨӨСӨӨ АСУУГААРАЙ: Таныг дарамтад оруулж буй ямар зүйлсийг та нууж байна вэ? Хэрэв та хэн нэгэнд хэлбэл хэр их эрх чөлөөг мэдрэх вэ? Та Бурханд залбирч, гэм нүглээ гэмшсэн үү? Хэн нэгэнд та тогтмол гэм нүглээ гэмшиж, хамтдаа гэрэлд алхаж чадах тийм хүн таны амьдралд байна уу?
Энэ төлөвлөгөөний тухай
Давид хааныг Шинэ Гэрээнд Бурханы зүрх сэтгэлд нийцсэн хүн гэж дүрсэлсэн байдаг бөгөөд энэ нь тэрээр өөрийн зүрх сэтгэлийг Бурханыхтай нийцүүлсэн гэсэн утгатай юм. Энэ цувралын талаарх бидний зорилго бол Давидын амьдралынхаа туршид сүнс болон анхаарал төвлөрлөө Бурханыхтай нийцүүлэхийн тулд хичээж байсныг 1 ба 2 Самуел дээрх Давидын амьдралаас шинжлэн судлах болно.
More