Бурханы Зүрхийг ДагахуйЗагвар

After God's Own Heart

5-с 2 дахь өдөр

ИДЭВХТЭЙ ХАМААРАЛ

Ахлах сургуулийн сурагч байхад амьдрал минь ээдрээтэй байсан үеэ би санаж байна. Шалгалтууд ойртож, коллежид элсэх өргөдлүүд ид өрнөж, миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс надаас хурдан байх шиг санагддаг байв. Би стресст орж, санаа зовж, яаж даван туулахаа мэдэхгүй байсан. Би өөрөөсөө “Яагаад ийм их стресстэйд байгаа юм бэ?” "Яагаад бүх зүйл миний эсрэг байгаа юм шиг санагдаад байна?" гэж асууж байснаа санаж байна. Есүс бидэнд тансаг амьдрал, байнгын аз жаргалыг амладаггүй. Үнэндээ Тэр биднийг олон асуудал бэрхшээлтэй тулгарах болно гэдгийг хэлдэг. Тэгвэл итгэгч хүмүүс бид амьдрал хүнд хэцүү болох үед яах вэ?

Давид, Голиат хоёрын түүх бол магадгүй Библийн хамгийн алдартай түүхүүдийн нэг байх. Хоньчин залуу Давид түүнийг бяц дарчихаар аварга хүнтэй нүүр тулдаг. Гэсэн хэдий ч Давид бүх саад бэрхшээлийг даван туулж, Голиатыг ялдаг. Тэр яаж үүнийг хийсэн бэ? Тэр Эзэнээс идэвхтэй хамааралтай байсан учраас. Давид Голиатаас өчүүхэн, сул дорой байсан ч тэр өөрийг нь чөлөөлөх Бурханы хүч чадалд бүрэн найдаж байсан. Тэрээр энэ итгэлээ Голиатад тунхаглаж, “Чиний эсэргүүцсэн Израилын цэргүүдийн Бурхан, Төгс Хүчит ЭЗЭНий нэрээр би чиний эсрэг ирлээ. Энэ өдөр ЭЗЭН чамайг миний гарт өгөх болно." Тэгээд ялалтын төлөө Бурханд найдаж, тэр чулуу аваад шидэв.

Бидний Бурхан бол сайн. Тэр муу цаг үеийг сайн зүйлсийн төлөө ашигладаг. Ром 11:36 "Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай.” Бурхан бидний стресс, зовлон бэрхшээлийг Өөрийн алдрын төлөө болон бидний сайн сайхны төлөө ашигладаг. Бурхан бидний сул дорой байдлыг ашиглан Өөрийн хаанчлалын төлөө хүчирхэг болгодог. Хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд ч Бурхан бол бидний хангагч, чөлөөлөгч бөгөөд бид Түүний хүч чадал, мэргэн ухаан, амар амгаланд илүү их найдах хэрэгтэй.

Тэгэхээр энэ нь бидний хувьд юу гэсэн үг вэ? Филиппой 4:6-7-д Паул бид санаа зовохгүй байж, тууштай залбирч, зовлон бэрхшээлээ Бурханд өгвөл Түүний амар амгалан биднийг ялах болно гэж бичжээ. Энэ өдрийг Эзэнд найдах боломж болгон ашигла, дараа нь Тэр таны өмнө тавьсан ажлыг хийхийн тулд идэвхтэй ажилла.

ТА ӨӨРӨӨСӨӨ АСУУГААРАЙ: Та Бурхан Ааваас хамааралтай амьдралын тусгал болон амьдарч чадаж байна уу? Та ямар үед Эзэнд өргөхөөс илүүтэй өөрийн хүч чадалдаа найдаж байна вэ?

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

After God's Own Heart

Давид хааныг Шинэ Гэрээнд Бурханы зүрх сэтгэлд нийцсэн хүн гэж дүрсэлсэн байдаг бөгөөд энэ нь тэрээр өөрийн зүрх сэтгэлийг Бурханыхтай нийцүүлсэн гэсэн утгатай юм. Энэ цувралын талаарх бидний зорилго бол Давидын амьдралынхаа туршид сүнс болон анхаарал төвлөрлөө Бурханыхтай нийцүүлэхийн тулд хичээж байсныг 1 ба 2 Самуел дээрх Давидын амьдралаас шинжлэн судлах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Энэрэл Библи Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.grace-bible.org/college -с авна уу

Холбоотой төлөвлөгөө унших