Бурханы Зүрхийг ДагахуйЗагвар

After God's Own Heart

5-с 3 дахь өдөр

СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ болон ТЭВЧЭЭР

Коллежоо төгсөх үедээ би өөрөөсөө "Миний амьдрал дахь Бурханы хүсэл юу юм бол?" би яг ямар ажил хийж эхлэх вэ, ямар хүнтэй гэрлэх вэ, бүр хаашаа нүүж амьдрах вэ гэж асууж байснаа санадаг юм. Ирээдүйн талаарх бодол, асуултууд миний дотор санаа зовнил бий болгож эхэлсэн. Учир нь маш олон мэдэхгүй зүйлс байхын зэрэгцээ олон алдаа гаргаж магадгүй юм шиг санагдаж байв. Би амьдралаа Бурханд зориулахыг хүсэж байсан ч, яг энэ цаг мөчид Бурхан намайг юу хийгээсэй гэж хүсэж байгааг мэдэхгүй байв. Бурхан зүгээр л надад шууд хэлээд намайг чиглүүлж болохгүй юм байхдаа? Бурхан яагаад миний амьдралд асуудал, бэрхшээлүүд зөвшөөрдөг юм бол?

Давидын түүхийг уншиж байхдаа би Давидын амьдрал минийхээс өөр боловч бидний туршлагыг нэгтгэдэг нэг үнэн байдгийг ойлгосон: Бидний амьдрал дахь Бурханы хүсэл бидний хүсэж байгаа шиг тийм ч шулуун биш. 1 Самуелд Давид Израилын ирээдүйн хаан болохоор сонгогдсон ч, Давид хаанаар өргөмжлөгдөх хүртэл ойролцоогоор 15 жил болсон байдаг. Энэ хугацаанд Бурхан түүний хүчин чармайлтыг ерөөсөн учраас Давид хийж байгаа бүх зүйлдээ амжилт олдог. Гэсэн хэдий ч Давидын энэ амжилтад Саул хаан атаархаж улмаар энэ атаархал даамжирсаар Давидын эсрэг хүчирхийлэл болж хувирдаг. Давид амийг нь хөнөөх оролдлогоос мултарч, Саулын цэргээс зугтаж байхдаа Израилын одоогийн хааны байнгын дайралтад өртөж, Израилын ирээдүйн хаан байхаар Бурханаар тослогдоход эргэлзэж байсан эргэлзээгээ даван туулсан.

Би үүнийг эхлээд унших үед Давидын хаан болох замнал нь хэцүү мэт санагдаж байсан нь надад маш сонирхолтой санагдсан. Бид Эзэний төлөө томоохон зүйл хийхээр дуудагдсан мэт санагддаг ч энэ үйл явцын дунд бидний зорилгод саад бэрхшээл тулгардаг. Бид Түүний хүслийн дагуу амьдарна гэж найдаж байгаа ч энэ нь бидний амьдралд тохиолдож буй бэрхшээл, стресс болон бусад бүх зүйлд хэрхэн нийцэж байгааг бид ойлгодоггүй.

Ийм эргэлзээ тээнэгэлзээний үед Бурхан хийж байгаа зүйлээ мэдэж байгаа гэдэгт итгэх нь чухал. Бидний тулгардаг хүнд хэцүү нөхцөл байдлуудын ихэнх нь бид Түүнд итгэх итгэлээ харуулах мөчүүд байдаг. Бурхан таны амьдралд юу хийж байгааг ойлгоход олон сар жил шаардагдаж магадгүй юм. Дараа нь яах бол гэж санаа зовнихын оронд Бурханд сэтгэл хангалуун байхад болон Тэр энэ цаг мөчид таныг хаана байлгаж байгаад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Одоо байгаа цаг мөчдөө анхаарлаа төвлөрүүлэх нь сайн мэдээний дагуу амьдарч, бусдыг сайн хайрлахад бидэнд тусалдаг. Дараа нь Түүнд төлөвлөгөө байгаа гэдэгт итгэж, одоо болон ирээдүйд танаар Бурхан хийлгэхээр дуудаж буй зүйлийг тэвчээртэй хийх итгэлийн хандлагыг төлөвшүүлээрэй. Үүнийг хийснээр энэ нь бидэнд бэрхшээлийн улирлыг даван туулах боломжийг олгож, илүү их итгэл найдвар руу чиглүүлдэг.

ӨӨРӨӨСӨӨ АСУУГААРАЙ: Би бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд болон Түүний миний амьдрал дахь төлөвлөгөөнд бүрэн итгэж найдаж чадаж байна уу? Би зөвхөн Түүний дотор сэтгэл хангалуун байна уу эсвэл би баяр хөөр, аз жаргалыг өөр бусад зүйлсээс хайж байна уу?

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

After God's Own Heart

Давид хааныг Шинэ Гэрээнд Бурханы зүрх сэтгэлд нийцсэн хүн гэж дүрсэлсэн байдаг бөгөөд энэ нь тэрээр өөрийн зүрх сэтгэлийг Бурханыхтай нийцүүлсэн гэсэн утгатай юм. Энэ цувралын талаарх бидний зорилго бол Давидын амьдралынхаа туршид сүнс болон анхаарал төвлөрлөө Бурханыхтай нийцүүлэхийн тулд хичээж байсныг 1 ба 2 Самуел дээрх Давидын амьдралаас шинжлэн судлах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Энэрэл Библи Чуулган-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.grace-bible.org/college -с авна уу

Холбоотой төлөвлөгөө унших