ГАНЦХАН ЗҮЙЛЗагвар

ONE THING

7-с 7 дахь өдөр

ГАНЦХАН ЗҮЙЛИЙГ эрж хайх гэдэг нь ямар утга учиртай болох талаар бид өнгөрсөн долоо хоногт авч үзэцгээсэн. Бид сатаарсан, галзуу хулгана мэт, дуу чимээгээр дүүрэн дэлхийд амьдардаг. Зөвхөн ГАНЦХАН ЗҮЙЛ дээр анхаарлаа төвлөрүүлэх чадвартай байх нь үнэхээр чухал аж. Өөр бусад зүйлсээс хамаагүй чухал тэр л зүйл бидний үүнгүйгээр амьдрах аргагүй зүйл маань болон хувирдаг.

Тэр ГАНЦХАН ЗҮЙЛ бол Есүс Христтэй харилцах харилцаа маань юм.

ГАНЦХАН ЗҮЙЛЭЭ олох 5 түлхүүрийг бид харцгаасан:

- ГУЙ

- ЭРЖ ХАЙ

- СУУ

- ХАР

- БЯСАЛГА

Энэ чимээгүй цагаа дуусгахын хамт би таныг урамшуулмаар байна. Энэ эшлэлийг зүрхнийхээ уйлаан хашхираан болго. Өөр өөр орчуулгаас үүнийг унш. Үүнийг цээжил. Байнга эш тат.

Учир нь таны амьдрал энэ залбирлаар өөрчлөгдөх болно.

'ЭЗЭНээс миний ГУЙСАН,

ЭРЭХ ГАНЦХАН ЗҮЙЛ гэвэл:

ЭЗЭНий гоо сайхныг ХАРЖ,

сүмд нь БЯСАЛГАН,

Амьдралынхаа бүхий л өдрүүдэд

ЭЗЭНий өргөөнд СУУХ явдал.'

(Энэ сургаалыг бүхлээр нь үзэхийг хүсвэл, манай вэбсайтад зочилно уу, www.harvestchurch.org.au/onething)

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

ONE THING

Энэ сатаарлаар дүүрэн дэлхийд Есүсийн төлөө амьдрах гэдэг ямар утга учиртай болоход бид суралцах болно. Энэ дэлхий 160 км цагийн хурдтай хөдөлж буй бөгөөд боловсруулж чадахаас минь хамаагүй ахадсан мэдээлэл бидэнд өгөгджээ. Энэ орчин үеийн дэлхийн төрөлх байдал гэж үү? Энэ асар хурдтай орчинд бид хэрхэн хурдаа сааруулж болох вэ? Дуулал 27:4-т үүний хариулт агуулагддаг – ГАНЦХАН ЗҮЙЛийг Пастор Андрей Картлежын хамт судалцгаая.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Harvest Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.harvestchurch.org.au/onething

Холбоотой төлөвлөгөө унших