ГАНЦХАН ЗҮЙЛЗагвар

ONE THING

7-с 6 дахь өдөр

Түүний өргөөнд СУУХ гэдэг нь ямар утга учиртай болох дээр бид өнөөдөр анхаарлаа төвлөрүүлэх болно. Мессеж орчуулгад "Түүний хөлд суух" гэдэг үг хэллэгийг ашиглажээ. Ганц анхаарал төвлөрүүлэлттэй эсвэл ГАНЦХАН ЗҮЙЛИЙН араас хөөцөлддөг хүн юу хийдэг болохыг энэ маш тодорхой тайлбарласан.

Бид судлах ёстой.

Сургаал дээр та сонссон учраас л ямар нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрөх нь зөв зүйл биш гэж би чуулганыхандаа олонтоо хэлдэг. Та өөрөө өөрийнхөө төлөө Бурханы Үгийг судлах хэрэгтэй. Бид суралцах хүсэлтэй байх ёстой.

Хүмүүс суралцдаг 5 арга зам байдаг:

‌Харах байдлаар (нүдээр үзэж)

‌Дуу хоолойгоор (сонсож)

‌Бичмэлээр (тэмдэглэл хийж, хийх зүйлийг бичиж)

‌Кинестетик (амьдрал дээр хэрэгжүүлэх замаар)

‌Олон арга замын нэгдэл байдлаар (энгийнээр хэлбэл дээр дурдсан бүх арга замын нийлбэр)

Итгэл дотроо өсөх хамгийн шилдэг арга бол олон арга замын нэгдэл байдлаар суралцахгэдэгт би итгэдэг. Итгэлийн чанарыг зөвхөн нэг л зүйл өсгөх юм биш харин дараах зүйлийн нэгдэл асар ихээр туслах болно:

‌Бичээстэй холбогдох (унших байдлаар)

‌Сургаал сонсох (сонсголоор)

‌Магтаал & Залбирал (бичгийн / өгүүлэх байдлаар)

Итгэлийн үйлдэл хийх (кинестетик)

‌Өргөн мэдлэг боловсролтой итгэгч хүн эдгээрийг бүрэн тэнцвэржүүлсэн амьдралаар амьдрах болно. Хэдий чинээ бид судлах тусам төдий чинээгээр бид илчлэлийг олж авах болно. Бид зүгээр л бичээсийг уншдаг байх юм бол хэрэгтэй бүхнээ олж авах болно гэж боддог. Гэвч, хэрэв бид уншсан зүйлээ ойлгохгүй байх юм бол гүнзгий биш итгэлтэй нэгэн болж хоцрох боломжтой.

'Бичээсийн утга учрыг танд хэлж, бурханлаг байдлын талаарх мэдлэгийг танд өгөх, таны өөрийн судлал, хөдөлмөргүйгээр тэр судлалыг ивээх, мөн түүнчлэн мэдлэгийг танд өгөх нь Ариун сүнсний хийх ёстой ажил биш ... Ариун сүнсний хангалттай байдлыг худлаагаасаа дүр эсгэх байдлаар судлахыг үгүйсгэх нь Бичээсийг үгүйсгэж буй хэрэг аж.' гэж Ричард Бахтер хэлдэг

Гол түлхүүр 3 асуултыг бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй:

  1. Бид юу сурч байна вэ?
  2. Хаана бид суралцаж байна вэ?
  3. Хэн бидэнд зааж байна вэ?

Онлайн библийн сургуулаас богино хугацааны сургалтууд хүртэл, тайлбаруудаас цуврал сургаалууд хүртэл итгэгчид итгэл дотроо тэлж, өргөжихөд зориулсан асар баялаг эх сурвалжууд байдаг.

Өдрийн төгсгөл гэхэд энэ нь үндсэндээ биднээс л хамаардаг. Бид үнэхээр өсөхийг хүсэж байна уу? Хэрэв бид өсөхийг хүсэж байгаа бол шаардлагатай хөдөлмөр, хичээл зүтгэлийг бид гаргах болно.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

ONE THING

Энэ сатаарлаар дүүрэн дэлхийд Есүсийн төлөө амьдрах гэдэг ямар утга учиртай болоход бид суралцах болно. Энэ дэлхий 160 км цагийн хурдтай хөдөлж буй бөгөөд боловсруулж чадахаас минь хамаагүй ахадсан мэдээлэл бидэнд өгөгджээ. Энэ орчин үеийн дэлхийн төрөлх байдал гэж үү? Энэ асар хурдтай орчинд бид хэрхэн хурдаа сааруулж болох вэ? Дуулал 27:4-т үүний хариулт агуулагддаг – ГАНЦХАН ЗҮЙЛийг Пастор Андрей Картлежын хамт судалцгаая.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Harvest Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.harvestchurch.org.au/onething