ГАНЦХАН ЗҮЙЛЗагвар

ONE THING

7-с 4 дахь өдөр

ГАНЦХАН ЗҮЙЛИЙН араас хөөцөлдөхөө үргэлжлүүлэх явцдаа нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлсээр байхад бидэнд тусалдаг зүйлсийг бид харж байна.

Дуулал 27:4-с бидний олох дараагийн нэг хэсэг бол СУУХ гэдэг үг юм.

Амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд суух явдал.

Түүний оршихуйд байсаар байх нь үнэ цэнтэй багаж хэрэгсэл мөн хэдий ч Түүний дотор байсаар байх цагийг бид олонтоо зөвшөөрдөг билүү?

Суух гэдэг үг нь хэд хэдэн онцгой утгыг агуулдаг. Эхнийх нь зүгээр л суухыг хэлдэг. Энэ нь бүхий л үйл ажиллагааг оролцуулан хийж байгаа зүйлээ зогсоон, өөрийгөө чимээгүй болгон суух гэсэн утгатай.

Мөн энэ нь зүгээр л түр зогсолт авч мөн зогсолт хийхийг хэлээд зогсохгүй байсаар байх утгыг агуулдаг. Эзэн Мосетэй майхан дотор ярихад Гэтлэл 33:11 дээр Иошуаг хэрхэн ашигласан мөн хуаран руу буцахаар Мосе аль хэдийнээ явсны дараа ч хүртэл Иошуа майхнаас холдоогүй түүхэнд би үнэхээр дуртай. Тэр байсаар байсан.

Суух гэдэг үг нь мөн хүлээх, амрах тэр ч бүү хэл орон гэрээ болгон төвхнөх гэсэн утгатай. Дуулал 27:4, 'Эзэний өргөөнд суух болтугай...'гэж хэлдэг

Эзэний өргөөг өөрийнхөө орон гэрээ болгох нь Давид хааны хүсэл байлаа.

Бид юуг хүснэ вэ? Христтэй хамт байх нь бидний хүсэл байна уу?

Амьдралд маань юу чухал болох дээр итгэгч хүн болохынхоо хувьд бид ч мөн сонголтыг хийх шаардлагатай болдог. Гэвч үнэн хэзээ ч өөрчлөгддөггүй: Бид хэдий чинээ Бурханыг, Түүний Өргөөг мөн Түүний Үгийг хамгийн чухал зүйлээ болгоно төдий чинээгээр муу ёрын болоод гэмд автагдах боломж маань багасдаг.

Чарльз Спержён, 'Эзэн Есүстэй үлэмж их харилцаатай христитгэлтэн шиг муу ёрыг хайрлах хайрыг эдгээх өөр домыг бид огт мэдэхгүй. Түүнтэй суусаар бай, ингэх үед гэмтэй хамт амар тайван оршин суух нь огт боломжгүй зүйл болдог.'

Түүнтэй өнгөрүүлэх цагаа хамгийн чухал зүйлээ болгохоор өдрөө эхлүүл тэгснээрээ та Түүний оршихуйд суух боломжтой болно.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

ONE THING

Энэ сатаарлаар дүүрэн дэлхийд Есүсийн төлөө амьдрах гэдэг ямар утга учиртай болоход бид суралцах болно. Энэ дэлхий 160 км цагийн хурдтай хөдөлж буй бөгөөд боловсруулж чадахаас минь хамаагүй ахадсан мэдээлэл бидэнд өгөгджээ. Энэ орчин үеийн дэлхийн төрөлх байдал гэж үү? Энэ асар хурдтай орчинд бид хэрхэн хурдаа сааруулж болох вэ? Дуулал 27:4-т үүний хариулт агуулагддаг – ГАНЦХАН ЗҮЙЛийг Пастор Андрей Картлежын хамт судалцгаая.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Harvest Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.harvestchurch.org.au/onething

Холбоотой төлөвлөгөө унших