ГАНЦХАН ЗҮЙЛЗагвар

ONE THING

7-с 5 дахь өдөр

Дуулал 27:4 Эзэн рүү хандсан Давид хааны үйлдлүүдийг болоод хүсэлтүүдийг бидэнд дүрслэн харуулдаг. Түүнийг элдэн хөөж буй үр ашгуудын нэг нь Эзэний гоо сайхныг ХАРАХ аж.

Нэг удаа би гэр бүлийнхэнтэйгээ Австралийн Үндэсний Музейд очиж үзсэн. Бид асар олон үзмэрүүд ба үзүүлэнгүүдийг, зураг ба урлагийн бүтээлүүдийг үзсэн ч миний үзэхийг хүссэн нэг л зүйл байсан. Энэ бол Клауд Монегийн Усны сараана цэцэгс байв. Тэр зургийн өмнө 10-15 минут ганцаараа суух боломжийг би өөртөө олгосон. Зүгээр л харах. Энэ бол үнэхээр үзэсгэлэнтэй урлагийн бүтээл мөн.

Гэвч Эзэн маань үүнээс хэр илүү үзэсгэлэнтэй гээч!

Бид үүнийг мэддэг хэдий ч ихэнхдээ бид харааг маань бүрхэглэх, харааг маань хаах боломжийг аливаа зүйлсэд олгодог. Бид заримдаа итгэлийн нүдээрээ харахын оронд бодит байдал дээр л харах гээд байдаг. Абрахам, Лот хоёрт үүнтэй адил зүйл тохиолджээ.

Харахад таатай зүйлийг нүдээрээ Лот олж хараад улмаар хөндийн тэр хэсгийг сонгов. Гэвч Абрахам үүнээс хамаагүй давж харсан. Нүдээрээ харах боломжгүй зүйлийг тэр итгэлээрээ олж харжээ.

Миний нүдний хараа муудаж эхэлж байгаа. Хөгшрөх тусам нүдний хараа минь муудсаар л байна. Гэвч тод харах боломжтой болохын тулд нүднийхээ дээр би линзийг зүүх ёстой болдог. Холын ба ойрын харааны линз гэж байдаг. Энэ бас сүнслэг харааны маань хувьд ижилхэн байдаг.

Тод харахын тулд тохирох линзийг бид зүүх ёстой болдог.

Хараандаа зүүх 5 төрлийн ЛИНЗҮҮД байдаг:

ҮНЭН - Бичээсийн линз

Бид хэдий чинээ их уншина төдий чинээгээр харах болно. Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав.

ОРШИХУЙ - Магтаалын линз

‌Бид хэдий чинээгээр магтана төдий чинээгээр Түүний алдарт нүд маань нээгддэг. Бид Бурханыг магтахаар бүтээгдсэн. Амьд буй оршин байгаа маань үүнээс маань урсан гардаг.

ЗАЛБИРАЛ - Харилцааны линз

‌Та хэн нэгэнд ойр дотно байх үед тэднийг таньж мэдэхгүй хүмүүсээс хамаагүй өөр үзэл хараа танд байдаг. Харилцаанууд, ялангуяа тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаа маань Түүнийг хамгийн нэгдүгээрт тавьснаар хэлбэржүүлэгддэг.

ЧУХАЛ ЗҮЙЛ - Цаг хугацааны линз

‌Цаг хугацаагаа хэрхэн өнгөрүүлдэг тан танд юу чухал болохыг илчлэн харуулдаг. Та түр зогсон, Есүсийн гоо үзэсгэлэнг ХАРАХыг хүсэж байна уу?

ИТГЭЛ - Итгэлийн линз

‌Энэ бүхэн нь та Бурханыг хэрхэн хардаг руу эргэн ирдэг. Бид Түүнд бүрэн итгэдэг үү?

Энэ 5 линзүүд бидэнд харахад бас Эзэний гоо үзэсгэлэнг ХАРАХАД бидэнд тусалдаг аж. Сатаарлаас хол. ГАНЦХАН ЗҮЙЛИЙГ хамгийн чухал зүйлээ болгох боломжийг бидэнд олгодог аж.

'Заримдаа би залбиралгүйгээр зүгээр л сууж, улмаар дотоод сүнс минь Эзэнийг харах хүртэл дээш ширтэн хардаг.'гэж Чарльз Спержон хэлдэг.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

ONE THING

Энэ сатаарлаар дүүрэн дэлхийд Есүсийн төлөө амьдрах гэдэг ямар утга учиртай болоход бид суралцах болно. Энэ дэлхий 160 км цагийн хурдтай хөдөлж буй бөгөөд боловсруулж чадахаас минь хамаагүй ахадсан мэдээлэл бидэнд өгөгджээ. Энэ орчин үеийн дэлхийн төрөлх байдал гэж үү? Энэ асар хурдтай орчинд бид хэрхэн хурдаа сааруулж болох вэ? Дуулал 27:4-т үүний хариулт агуулагддаг – ГАНЦХАН ЗҮЙЛийг Пастор Андрей Картлежын хамт судалцгаая.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Harvest Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.harvestchurch.org.au/onething

Холбоотой төлөвлөгөө унших