ГАНЦХАН ЗҮЙЛЗагвар
Дуулал 27:4-т асар хурдтай хөдлөх дэлхийд удаашрах аянд маань бидэнд туслах амьдралын гайхалтай түлхүүрүүдийг жагсаажээ.
Эхнийх нь ГУЙХ аж.
Бид ХЭРХЭН гуйх ёстой вэ?
ХЭНЭЭС бид ГУЙХ ёстой вэ?
ЮУГ бид гуйх ёстой вэ?
Бүхий л залбирлуудыг маань Бурхан сонсдог гэдэгт би итгэдэг. Тэр үргэлж бидний хүссэн арга замаар залбиралд маань хариулаад байдаггүй аж. Заримдаа бид буруу зүйлийг гуйдаг. Зөвхөн өөрсдийнхөө ашгийн төлөө мөн ямар ч тэнгэрулсын зорилго үгүй хувиа хичээсэн, өөрөө өөр дээрээ төвлөрсөн залбирлыг бид заримдаа залбирдаг.
Эн. Ти Врайт ингэж хэлжээ: 'Буруу зүйлийг гуйхыг бид асар ихээр хүсдэг гэдэг маань асуудал биш. Зөв зүйлийг гуйх хүсэл бидэнд байхгүй байна гэдэг л асуудал мөн.'
ГУЙ хэмээн Библи бидэнд ахин дахин сургадаг.
Зоригтой хүсэлтийн түүхийг Естер ном бидэнд өгүүлдэг. Залуухан хатан хааны өргөөнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн ордог. Гэвч тэр үүнээс айлгүйгээр орсон. Хаан түүнд нигүүлслийг үзүүлээд зогсолгүй хүсэлтийг нь мөн биелүүлдэг.
Бурхан дээр залбирлаараа хэрхэн очиход бид суралцах хэрэгтэй. Зоригтойгоор, даруугаар, энэ бол бидний биш харин Түүний орон гэр гэдгийг мөн дахах ёстой дүрэм журам гэж бий гэдгийг ухаарсан байдалтайгаар очих ёстой. Бурханд залбирлаараа хүрч очих энгийн бөгөөд хялбар хөтчийг дор дурдъя:
ТҮҮНД ОЙРТОН ОЧ - Түүний оршихуйд ор
ГЭМШ - Зүрхээ цэвэршүүлэн Түүнээс уучлалт гуй
бусдыг - УУЧИЛ
МАГТ - Түүний Нэрийг алдаршуулан бас өргөмжлөхөд зориулан цаг гарга (магтаал, хүндлэл, талархал)
ГУЙ - Тэнгэрулсын зорилго ('Хаанчлал Тан ирэх болтугай')
ГУЙ - Хувийн өсөлт ('намайг алт мэт цэвэршүүлээч')
ЗУУЧЛАН ЗАЛБИР - Хүсэлт, хэрэгцээнүүд, гэр бүл, удирдагчид, пасторууд, хотынхоо төлөө & онцгой хүсэлтүүд
БЯСАЛГАХУЙ - Үгэн дээр бясалга
ТАЛАРХЛАА ӨРГӨ - Бурханы хийсэн мөн хийх гэж байгаа бүхний төлөө таларх
Хүсэлтүүдээсээ өмнө Түүнийг нэгдүгээрт тавих арга зам бол Бурханд очих агуу арга зам мөн.
Бурханаас бид гуйж болох зүйлсийг дор дурдъя:
- Улс үндэстэн
- Мэргэн ухаан
- Эдгэрэл
- Уучлал
- Чөлөөлөлт
- Санаа зоволтоос чөлөөлөлт
- Бурханы хүсэл биелэх болтугай
Эдвард Марбури ингэж хэлдэг, 'Хүн гуйхгүйгээр итгэлтэй байж чадахгүй мөн үүнийгээ итгэлгүйгээр гуйх боломжгүй.'
Залбираагүй залбирал хариулагддаггүй.
Эзэнээс бид юуг гуйж байна вэ? Учир нь бид ГУЙХ ёстой.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ сатаарлаар дүүрэн дэлхийд Есүсийн төлөө амьдрах гэдэг ямар утга учиртай болоход бид суралцах болно. Энэ дэлхий 160 км цагийн хурдтай хөдөлж буй бөгөөд боловсруулж чадахаас минь хамаагүй ахадсан мэдээлэл бидэнд өгөгджээ. Энэ орчин үеийн дэлхийн төрөлх байдал гэж үү? Энэ асар хурдтай орчинд бид хэрхэн хурдаа сааруулж болох вэ? Дуулал 27:4-т үүний хариулт агуулагддаг – ГАНЦХАН ЗҮЙЛийг Пастор Андрей Картлежын хамт судалцгаая.
More