Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Цэцэрлэгтээ Үр тарих ба Арчилж тордох
ҮНЭНИЙ ҮР
Ефес 5:1-2-г унш.
Энэ бол миний дуртай Библийн ишлэлүүдийн нэг. Ямар энгийнээр өгүүлсэн нь надад таалагддаг. Эзэний өмнө даруугаар өвдөг сөгдөн, Өөрийнхөө үнэнийг таны зүрх сэтгэл, оюун ухаан болон амьдралд үрслүүлж өгөхийг Түүнээс гуй. Түүний хайртай хүүхэд болохынхоо хувьд хайр дотор алхах чадвартай болоход шаардлагатай бүхнийг хийхийг Түүнд зөвшөөр. Энэ ишлэлүүдийг хөтөчөө болгон ашиглах замаар залбирахад цаг гарга.
"Эзэн, би өөрийн төлөвлөгөөнүүд болон хүслүүдээ дагахыг хүсэхгүй байна. Би өөрийн хүссэн замаар эсвэл миний эргэн тойронд буй дэлхийн замаар явахыг хүсэхгүй байна. Миний эргэн тойронд байгаа хүн бүхэн хов жив ярьж, бусдыг шүүж, эсвэл дэлхийн зүйлсэд төвлөрсөн байгаа нь үнэхээр хэцүү. Надад таны тусламж хэрэгтэй байна. Би таньтай адил байхыг хүсч байна. Таны хайртай хүүхэд шиг таныг дуурайхыг би хүсч байна. Есүс шиг таныг болон бусдыг өөрөөсөө илүү хайрлахыг би хүсч байна. Эзэн, Есүс намайг хайрлан, Өөрийгөө миний төлөөх золиос болгон өргөсөн шиг хайр дотор алхахад надад туслаач (Галат 2:20)."
ҮРИЙГ ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.
Ефес 5:2
"Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дотор яв."
ҮРИЙГ УСЛАХ
Христ Өөрийнхөө хайрыг үзүүлсэнтэй адилаар хайрыг харуулахыг мөн Ромын 12:1-ын дагуу өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг бидэнд тушаасан. Та үүнийг өмнө нь хийсэн үү? Өнөөдөр та үүнийг хийх үү? Өнөөдөр арай бэлэн биш байгаа бол, өнөөдрөөс эхлэн бэлэн болох хүртэлээ үүнийг залбирлынхаа нэг хэсэг болгох уу? Удаан хойш нь бүү тавиарай. Өөрийнхөө тушаалуудыг биелүүлэхэд шаардлагатай бүх л зүйлсийг Христ дотор Бурхан таньд аль хэдийн өгсөн гэдгийг сана. Энэ нь тушаал төдийгүй, Есүс болон Паулын бидэнд үзүүлсэн үлгэр дуурайлал юм. Хэрэв бид хайрын тухай мэдэхийг хүсч байгаа бол бид Христийн загалмай дээр хараагаа тусгах ёстой (1 Иохан 4:10-11). Сүнслэг байдлын хувьд "элит" байхыг бидэнд тушаагаагүй, учир нь сүнслэг байдлын хувьд элит хүн гэж байхгүй. Бид нэг бол тушаалыг дагана, эсвэл дагадаггүй. (1 Коринт 13 бол зүрхээ нягтлахад тустай багаж юм.)
ҮР ЖИМС ГАРГАХ
Христ биднийг хайрласны адил хайрла.
ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.
Холбоотой төлөвлөгөө унших

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

ГЭРЛЭЛТ

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Миний бизнес Бурханых

Хүлээлт

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бурханы дуу хоолойг сонсох нь