Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 30 дахь өдөр

Цэцэрлэгтээ Үр тарих ба арчилж тордох 

ҮНЭНИЙ ҮР
Ефес 5:22-33-г унш.
"Христээс эмээн нэг нэгэндээ захирагд" гэсэн өмнөх ишлэлийг санан, энэ сургаалийг унш, нөхрийнхөө тухай хэрхэн боддог эсвэл нөхөртөө хэрхэн хариу үйлддэгтээ өөрчилөх шаардлагатай тэр зүйлсийг илрүүлэн харуулахыг Эзэнээс гуйн залбир. Хэрэв та хараахан гэрлээгүй байгаа бол эдгээр ишлэлүүдийг таньдаг гэрлэсэн эмэгтэйнхээ төлөө залбирах байдлаар хэл. Мөн түүнчлэн хэрэв Эзэн таныг гэрлэлтэд дуудвал эдгээрт таны зүрх сэтгэлийг бэлтгэж өгөхийг Түүнээс гуйн залбир.

ҮРИЙГ ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.

Ефес 5:24
"Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд."

ҮРИЙГ УСЛАХ
Бидний соёлд буй захирагдах гэсэн ойлголт нь үүнээс тэс өөр. Захирагдахыг хүмүүс сул тал эсвэл боолчлол мэтээр хардаг. Өнөө үед энэ нь ямар ч утгагүй зүйл мэт ихэнх хүмүүст санагддаг. Энэ нь магадгүй дэлхийн нөгөө өнцөгт эсвэл эрт дээр үед л шаардлагатай байсан байх. Гэвч эдгээр нь үнэнээс хамаагүй хол ойлголтууд мөн. Захирагдах нь бичээсийн үндсэн гол санаа-Бурханд, Түүний үгэнд, пасторуудад болон удирдагчидад, нөхрүүдэд, ажил олгогчидод, мөн, дөнгөж өчигдрийн уншсанаар, бие биедээ захирагдах хэрэгтэй.

Бүхэл өдрийн турш Христэд захирагдах нь ямар утга учиртай болохыг бодож үз. Ингэхдээ, бусдад, нөхөртөө, ах эгч дүүдээ, эсвэл эцэг эхдээ ханддаг шигээ Эзэнтэй ярьж эсвэл Эзэнд хандах болов уу гэдгийг өөрөөсөө асуу.

ҮР ЖИМС ГАРГАХ
Христэд бас нөхөртөө захирагд.

ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс

Ѳдѳр 29Ѳдѳр 31

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.