Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 24 дахь өдөр

Цэцэрлэгтээ Үр тарих ба Арчилж тордох 

ҮНЭНИЙ ҮР
Ефес 4:29-32-г унш.
Түүний үгэн дотор Эзэний тушаалуудыг бүх зүрх сэтгэлээрээ,бүхий л сүнсээрээ, бүх оюун ухаанаараа, бүх л хүч чадлаараа дагахаар хичээх үедээ, энэ бичээс дэхь Паулын тушаалын дагуу алхахад туслахыг Эзэнээс гуйн залбир. Тэрээр юуг хийж болохгүй гэж хэлдэг вэ?
Тэрээр юуг хийж болохгүй гэж хэлдэг вэ?

ҮРИЙГ ТАРИХӨнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.

Ефес 4:29
"Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө."

ҮРИЙГ УСЛАХ
Ярихаасаа өмнө өөрөөсөө асуу: Энэ нь босгон байгуулах уу? Энэ нь Бурханыг алдаршуулах уу?d Энэ нь хэн нэгний Эзэнтэй алхах алхааг урамшуулах уу? Хэрэв та зүрхэндээ юү байгааг мэдэхийг хүсч байгаа бол амнаас гарах үгсээ сонс (Maтай 12:33-37).

Өчигдөр би таниас бодол санаандаа анхаарал хандуулахыг хүссэн. Өнөөдөр би таниас үгэндээ хянамгай анхаарал хандуулахыг хүсч байна. Босгон байгуулж байна уу? Нурааж байна уу? Байгаа газарт чинь гэрэл гэгээг авч ирж байна уу? Үүлэрхэг өдрийг авч ирж байна уу? Үнэнчээр хариулаарай. Өнөөдөр гэр бүлийн гишүүдийнхээ нэгнээс бурханлаг зан чанар эсвэл биеэ авч явах байдлыг олж харах, улмаар тэднийг тэр байдалд нь бататгах библийн ишлэлийг олоход туслаач хэмээн Эзэнээс залбиран гуй. Тэдгээр ишлэлүүдийг ашиглан урамын үгсийг цаасан дээр бичиж тэдний харахуйц газар тавих эсвэл и-мэйлээр явуул. Таны үгийг сонсох хүмүүсийг нигүүлсэх арга замуудыг үргэлжлүүлэн эрж хай.

ҮР ЖИМС ГАРГАХ
Нигүүлслийг өг.

ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс

Ѳдѳр 23Ѳдѳр 25

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.