Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
Цэцэрлэгтээ Үр тарих ба Арчилж тордох
ҮНЭНИЙ ҮР
Ефес 4:25-28-г унш.
Бичээсийг анхааралтай унш, тэгээд аль тушаал нь таньд өнөөдөр чиглэсэн болохыг авч үз, тэрхүү үнэнийг өөртөө оруулахыг сонго улмаар тэр үнэн дотор алх. Тэр үнэнийг зүрхэндээ оруулахад туслахыг Христээс гуйн залбир. Ингэхдээ, Түүний өмнө гэмших хэрэгтэй юу л байна тэдгээрийнхээ төлөө гэмш. Таны хэлсэн, бодсон, эсвэл хийсэн зүйлүүдийн аль нь буруу байсан бэ?
ҮРИЙГ ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.
Ефес 4:25
"Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм."
ҮРИЙГ УСЛАХ
Том зовлонг туулж гарах нь ямар нэгэн хохирол учруулах боломжтой. Хүнд нөхцөл байдлууд таныг гэмд илүү өртөмтгий болгох боломжтой. "Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг." (1 Петр 5:8). Ганцаар алхах гэж бүү зүтгэ. Асуудлаа хуваалцах итгэгчийг олохыг хичээ. Олон дунд байхад цаг гарга. Сүргээсээ тасарсан хонь ширэнгэнд төөрч, чононуудын идэш болох эсвэл төөрөх боломжтой.
Христчин болохынхоо хувьд бид бүгд Есүс Христын нэг биеийн эрхтэнүүд хэмээх үнэнийг тунгаан бодоход хэсэг хугацааг зарцуул. Дуулал 51-р бүлэг санаанд орж байна. Тэрээр нүгэл үйлдэхдээ Бурханы эсрэг, зөвхөн Бурханы эсрэг нүгэл үйлдлээ гэж Давид хэлсэн! Энэ ишлэл бидэнд яагаад гэдгийг ойлгоход тусладаг! Бид бүгд нэг нэгнийхээ- Христийн биеийн эрхтэнүүд! Бид бие биедээ худал хэлэх үедээ, бид Есүст худал хэлж байгаа юм. Бид бие биедээ эелдэг бус хандах үедээ Есүст мөн эелдэг бус ханддаг. Эзэн, энэ ишлэлийг тунгаан бодож байхдаа энэ үнэний бүх л учир шалтгааныг ойлгоход бидэнд туслаач. Өөрийн үнэнийг илчилэн харуулаач!
ҮР ЖИМС ГАРГАХ
Нэг нэгнийхээ, Христийн биеийн эрхтэнүүд.
ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.