Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 26 дахь өдөр

Цэцэрлэгтээ Үр тарих ба Арчилж тордох

ҮНЭНИЙ ҮР
Ефес 5:3-5-г унш.
Шунахайрах ба шүтээн шүтэх үү? Энэ бичээст эдгээр гэмүүдийн талаар юү гэсэн бэ? Сануулга нь юү вэ? Шунахайрах нь бусдад байгаа юмыг хүсэмжилэх юм. Шүтээн шүтэх нь Бурханы оронд ямар нэг зүйлийг тавихыг хэлнэ. Таньд хийвэл зохих юу байна вэ?

ҮРИЙГ ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.

Ефес 5:5
"Садар самуун, бузар булайг үйлдэгч, шүтээнийг шүтэгч шунахай ямар ч хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар ойлго."

ҮРИЙГ УСЛАХ
Бурхан бидэнд, Өөрийг нь бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлахыг тушаасан (Maрк 12:30). Ганцхан Бурханд л хадгалагдсан тэр байр сууринд бид өөр зүйлийг тавьснаа хэрхэн мэдэх вэ? Бидний оюун ухаан хаашаа явж байна, юун дээр бид тулгуурлаж байна, мөнгөө юунд зарцуулж байна, цаг заваа хэрхэн өнгөрөөж байна, амнаас гарч буй үгс, хүч хөдөлмөрөө юунд хамгийн их зарцуулж байна, эсвэл биднийг юунаас ч илүү тохь тухгүй болгодог зүйлсээ хараад мэдэх боломжтой. Жишээ нь, таны санаа зовдог зүйл юү вэ? Таны хамгийн ихээр залбирдаг эсвэл ярьдаг зүйл юү вэ? Маш бодитой бас санаачилгатай бай.

Энэ ишлэлээс цацрах гэрэл дор өөрийгөө ажиглан хар. Таны төвлөрч буй зүйл юү байна вэ? Хэн дээр та төвлөрч байна вэ? Юуг та хүсэмжилж байна? Хэнд та үйлчилж байна? Өөрийн шунахайрал эсвэл шүтээн шүтэж байгаагаа олж харах үедээ түүнийгээ хүлээн зөвшөөр бас гэмш. Эдгээр зүйлс нь та хэнийг эсвэл юуг хайрлаж байгааг илчилэн харуулж байна? Бурханы орон зайг эзэлж буй юуг ч зайлуул, түүн рүүгээ бүү эргэж оч. Өөрийн Бүтээгч, Эзэн рүүгээ эргэн оч (Илчлэлт 2:4-5).

ҮР ЖИМС ГАРГАХ
Бурханы оронд юуг ч бүү тавь.

ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс

Ѳдѳр 25Ѳдѳр 27

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.