Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
Цэцэрлэгтээ Үр тарих ба Арчилж тордох ⏎ ⏎ ҮНЭНИЙ ҮР⏎Ефес 5:11-14-г унш.⏎Энэ сургаалиар юуг анхааруулж байна вэ?
ҮРИЙГ ТАРИХ⏎Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.⏎⏎Ефес 5:14⏎"Нойрсогч оо, сэр.Үхэгсдээс бос.Христ чиний дээр гэрэлтэх болно"
ҮРИЙГ УСЛАХ⏎Эзэн таны амьдрал ба зүрхэн дээрх өөрчилөгдөх шаардлагатай хэсгийг илчилэн харуулахад, өөрийн доторх тэр нойрсогчоо та хэрхэн сэрээж чадах вэ? Таныг сэрэхэд туслах ямар зүйлс байна вэ? Нэг жишээ гэвэл та үгэн дотор заавал цагийг зарцуулах мөн өдөр бүр, бүхэл өдрийн турш үгийг тунгаан бодох юм.
Бид уншиж байхдаа эсвэл ТВ үзэж байхдаа нойр хүрч байгаагаа мэдэн улмаар унтах гэж байгаагаа мэддэг. Мөн зарим үед юу болж байгааг ч мэдэхгүй унтах тохиолдлууд байдаг. Сүнсний нойрмоглолтын хууралт нь үүнтэй төстэй. Заль мэхээр дүүрэн адгийн муу ёрын сүнс биднийг бүүвэйлэн унтуулах чадвартай. Нэг секундын өмнө бид сэрүүн байдаг ч дараагийн секундэд унтдаг. Иаковын захиа нь хууран мэхлэгдээгүй гэдэгтээ итгэлтэй байхыг хүсдэг хүн бүхэнд туслахуйц захиа юм. Иаков 1:22-т: "Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун" гэж хэлдэг. (Одоо, эсвэл өнөөдөр таньд цаг гарвал Иаков 1:19-27-г унш). Эдгээр үгсийн утга учрыг сонсоход надад туслаач хэмээн Эзэнээс гуйн залбир.
Ром 10:17-д Паул ийнхүү тайлбарладаг, "Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг." Харанхуйг арилгах хэрэгтэй хамгийн чухал газруудын нэг бол бидний өөрсдийн зүрх сэтгэл юм. Бид Түүний үгийг тунгаан бодох замаар- Бурханы үгийн гэрлийг түүн дээр өдрийн турш тусгах замаар бид харанхуйг гэрэлд гаргах боломжтой (Дуулал 119:11). Одоо хүртэл та бичээсийг цээжилж бас тунгаан бодож чаддаггүй байсан бол, өнөөдрөөс эхлэн дахин оролдоод үз; зөвт байдлын замаар алхахыг дахин хичээхэд хэзээ ч оройтохгүй.
ҮР ЖИМС ГАРГАХ⏎Сэрж улмаар үхмэл байдлаасаа бос.⏎⏎ЗАЛБИРЛААР ДУУСГАХ⏎Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.