Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
Цэцэрлэгтээ Үр тарих ба Арчилж тордох ⏎ ⏎ ҮНЭНИЙ ҮР⏎Ефес 4:15-16-г унш.
Паул бидний өсөлт ба үүний шалтгааныг юу гэж хэлсэн бэ?
ҮРИЙГ ТАРИХ⏎Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.⏎⏎Ефес 4:15
"Харин хайр дотор үнэнийг ярин, тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой."
ҮРИЙГ УСЛАХ⏎Бид Бурханы үгийн дагуу үйлдэх үед, бид өсч торниж эхлэдэг. Бид давалгаанд энд тэнд шидэгдэн, салхи шуурганд туугдахаа болих болно. Цаг агаараас үл шалтгаалан бидний алхам улам бүр бат бэх болж эхлэх болно. Өдөр бүр Түүний үнэнийг үйл хэргээ болгох замаар бид алхамаа улам бат бэх болгох болно. Бид үрийг тарьж мөн түүнийгээ услахад, Бурхан үүнийг ургуулж, улмаар бид зөвт байдлын үр жимсийг ургуулж эхлэх болно.
Үүнийг өнөөдөр хэрэгжүүл. Эзэн тань руу авч ирэх хүн бүрт хандан хайр дотор ярь. Таныг турших тэр цаг мөч ирэх болно. Та үнэнийг хэлэхдээ ичихгүй бас бэлэн байх уу? Бие биедээ өсөхөд нь бид туслах ёстой. Гэхдээ энэ нь хайр дотор байх ёстой! Хэр зэрэг хайрлагдахыг хүсч байгаа шигээ бусдыг хайрла. Нөхөртөө, хүүхдүүддээ, эсвэл дэлгүүрийн худалдагчид хандахдаа Христтэй адил байх онцгой боломжийг Эзэнээс гуй (Maтай 22:39, Eфес 5:1-2).
ҮР ЖИМС ГАРГАХ⏎Үнэнийг хайр дотор ярьдаг бай.⏎⏎ЗАЛБИРЛААР ДУУСГАХ⏎Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.