Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
Цэцэрлэгтээ Үр тарих ба Арчилж тордох ⏎ ⏎ ҮНЭНИЙ ҮР⏎Ефес 4:9-14-г унш.
Ариун хүмүүс болохынхоо хувьд бид үйлчлэлийн ажилд бэлтгэгдэж, Христийн биеийг байгуулахын тулд гэдгийг Паул тодорхой хэлж байна.
ҮРИЙГ ТАРИХ⏎Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.⏎⏎Ефес 4:13
"Бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл ингэх ажээ."
ҮРИЙГ УСЛАХ⏎Эзэний дуудсан үйлчлэлийг үйл хэрэг болгоход бэлтгэгдэхийн төлөө та чадах бүхнээ хийж байна уу? Эхнэрийн хувьд? Ээжийн хувьд? Багшийн хувьд? Үйлчлэгч болохын хувьд? Танай сүмд ямар хэрэгцээ хаана байна вэ? Хүүхдийн өрөөнд үү? Угтагчдын багт уу? Хүнс тараах өрөөнд үү? Хэрэгцээ байгаа газарт та идэвхитэйгээр үйлчилж байна уу? Таны анхаарал хаана төвлөрч байна вэ? Та өөрчилөлт хийх хэрэгтэй байна уу?
"Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно." (Maтай 6:33) Бурханаас үүнийг таны гол төвлөрөх зүйл, хүсэл тэмүүлэл, эрмэлзэл болгож өгөөч гэж гуйна уу? Үйлсээрээ эдгээр хүсэл эрмэлзэлийг бодит бас идэвхитэй болгохыг хүсч байна уу? Таньд эрж хайхаа болих хэрэгтэй зүйл байгаа юу?Тэгснээрээ та Түүний хаанчлалыг үнэнээсээ эрж хайх болно ҮР ЖИМС ГАРГАХ⏎Итгэлийн нэгдэлд хүрэх.⏎⏎ЗАЛБИРЛААР ДУУСГАХ⏎Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.