Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring

40-с 19 дахь өдөр

Цэцэрлэгтээ Үр тарих ба арчилж тордох ⏎ ⏎ ҮНЭНИЙ ҮР⏎Ефес 4:4-8-г унш.
Анхааралтай сонс. Та юу хийхээр дуудагдсан бэ? Таны үүрэг юү вэ? 4-р ишлэлийг дахин унш.Бурхан Христчин хүн бүрийг нэг биеийн хэсгүүд гэдгээ санан эв нэгдэлтэй амьдраасай гэж хүсдэг. Христийн биений нэгдлийг хадгалахын тулд бид чадах бүхнээ хийх мөн өөрсөддөө бид бол нэг арми биш гэдгийг сануулах ёстой. Бид бол Христийн биеийн нэг хэсэг юм. "Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжуулан бүгдийн дотор байдаг" (Eфес 4:4-6).

ҮРИЙГ ТАРИХ⏎Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.⏎⏎Ефес 4:7
"Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв."

ҮРИЙГ УСЛАХ⏎Гэвч Бурхан бидэнд өөрсдийн хийх зүйлийг хийхэд хэрэгтэй нигүүлслийг өгсөн. Христийн бие дэхь үүргээ та идэвхитэйгээр биелүүлж байна уу? Та өөрийн цаг зав, авъяас билэг, мөн үнэ цэнэтэй зүйлсээ зориулдаг уу? Та хэсэг бүлэг итгэгчдийн нэг хэсэг мөн үү? Бид магадгүй Жак Баур шиг бүгдийг өөрөө хийж чадахгүй хэдий ч Түүний дуудлагыг Түүний дотор бас нөхөрлөл дотор биелүүлэх нь хамаагүй дээр.

2 Коринт 12:9-д, “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” гэж айлдсан. Бурхан бүх нигүүлслийг та нарт бялхаах чадалтай. Тийнхүү та нар үргэлж юм бүхэнд бүрэн хангалуун байдалтай байж, алив сайн үйлд элбэг баян байх болно. (2 Коринт 9:8). Тэр бол миний хэрэгтэй Бүхэн! Энэ үнэнд та итгэдэг үү?

ҮР ЖИМС ГАРГАХ⏎Христ дотор байдаг хүмүүст нигүүлсэл аль хэдийн өгөгдсөн.⏎⏎ЗАЛБИРЛААР ДУУСГАХ⏎Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс

Ѳдѳр 18Ѳдѳр 20

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Thistlebend Ministries болон зохиогч Laurie Aker нарт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.thistlebendcottage.org-с үзнэ үү.