ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: 7 өдөр Бурханы амлалтыг хүлээЗагвар
ӨДӨР 5
ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: ЗОРИЛГОТОЙГООР ХҮЛЭЭ
Давид 16-19 орчим насандаа хаан болохоор тослогдсон гэвч тэрээр Израилын жинхэнэ хаан болохын тулд 30 жил хүлээсэн. Давид Саул хааны уур хилэн дотор маш их зовлон бэрхшээлийг туулсан боловч тэрээр Бурханы түүнд зориулсан амлалтын талаарх итгэл найдвараа гээлгүйгээр тэвчээртэйгээр хүлээсэн.
Бурханы хаанчлал үргэлж бидний хүссэн үед, бидний хүслээр байдаггүй. Хүлээлт бол амьдралын чухал хэсгийн нэг бөгөөд Христ дотор төлөвших үе юм. Хүлээлт нь бидний итгэлийг хүчирхэгжүүлж, тэвчээрт сургаж, зорилгын төлөө бэлтгэдэг.
Бурхан Давидыг хаан болоход хэрэгтэй ур чадвар, тэвчээр, удирдахуйн ухаанд суралцах хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Тэдгээр жилүүдэд Бурхан Давидад хаан хүнд байх зохистой зүйлсийн ихэнхийг заасан гэж би итгэдэг.
Үүнтэй адил та ч бас таны амьдралд өгөгдсөн зорилгын төлөө бэлтгэх хэрэгтэй. Та дуудлагынхаа дагуу алхахад бэлэн байгаа мэт санагдаж болох ч Бурхан таны дуудлага юу болохыг мэддэг тул Түүнд итгэ. Заримдаа Бурхан ямар нэгэн зүйлийн төлөө дуудсан мэт санагддаг ч цаг нь хараахан болоогүй байна гэдгийг бид ойлгодоггүй. Тийм үедээ та Давид шиг бэлтгэгдэж байна гэдгээ санах хэрэгтэй. Зорилгынхоо төлөө дуулгавартай, итгэлтэй, тэвчээртэй, хичээнгүй байх хэрэгтэй. Бурханд бидний бодсоноос ч илүү төлөвлөгөө бий. Өнөөдрийн залбирлаараа Түүний төгс төлөвлөгөө болон хүслийн өмнө чин зүрхнээсээ бууж өг.
Энэ төлөвлөгөөний тухай
Бидэнд Бурханаас өгсөн амлалт байдаг ч заримдаа амьдрал маань Бурханы амласан амлалтаар явахгүй байгаа мэт байдаг. Эсвэл бид амьдралынхаа шийдвэрлэх мөчид Бурханы дуу хоолойг шууд сонсохыг хүсэвч чимээгүй байдлыг сонсдог. Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөгөөр Бурхан чимээгүй мэт санагдах үед Бурханы хүслийн дагуу хэрхэн алхах талаар таны зүрхэнд ярих болно.
More