ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: 7 өдөр Бурханы амлалтыг хүлээЗагвар

Sitting in the Still: 7 Days to Waiting Inside of God’s Promise

7-с 1 дахь өдөр

ӨДӨР 1

ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭХ ГАЗРУУД

Бурханы амлалт амьдралд нь биелэхээс өмнө баярлан хүлээн авч байгаа хүмүүсийн талаар бид харах болно. Абрахам, Сара хоёрын түүх амлалтууд маш хол мэт санагдах үед тэвчээртэй байхыг надад үргэлж сануулдаг.

Бурхан бидэнд ихэвчлэн үйл явц өрнөхөөс өмнө амлалтаа өгдөг. Бурхан Сарад нас өндөр болсон ч хүүхэд төрүүлнэ гэж хэлсэн ч яг хэдэн настайдаа гэдгийг хэлээгүй. Бурхан Сарагаас Түүний амлалтыг биелүүлэхэд туслах уу гэж асуугаагүй. Цаг хугацаа өнгөрсөөр, Сара Абрахам хоёр Бурханы амлалттай холбоотой нэг ч зүйлийг Түүнээс сонсоогүй хараагүй. Бурханы амлалтыг гүйцэлдүүлэхэд тэдний туслалцаа хэрэгтэй юм болов уу хэмээн бодож эхэлсэн. Хэчнээн удаа бид ийм эндүүрэлд орж байсан бол?

Бурхан бидэнд чиглүүлэг өгөхөөсөө өмнө бидний хүрэх газрыг хэлдэг. Боломжгүй мэт санагдах үед бид итгэл найдвараа өвөртлөн тайван байж чадах болов уу. Нам гүм газар бол маш чухал, учир нь энэ үед бидний итгэл илэрхийлэгдэн, хүчирхэгжиж байдаг. Тэвчээртэйгээр хүлээх газарт бид дуулгавартай байдал, тэвчээр, хатуужлыг сурдаг.

Бид Бурханд туслахын тулд ямар нэгэн зүйл хийж үйл явцыг түргэсгэхийг оролдохоос илүү нам гүм газар итгэмжтэй байх нь чухал юм. Бид сэтгэл хөдлөлөөсөө болоод Бурханы бидний төлөө хийж өгөх гэсэн зүйлсийн урдуур шийдвэр гаргаж болзошгүй.

Тэвчээртэйгээр хүлээх газарт бид Бурханы дуу хоолой болон Түүний чимээгүй байдлыг таних болно. Хэрэв бид Бурханыг сонсолгүйгээр хөдлөх аваас буруу шийдвэр гаргаж Бурханы бидэнд өгсөн амлалтуудыг алдагдуулж эсвэл хойшлуулах болно. Сара Абрахам хоёр Бурхангүйгээр хөдлөхөөр шийдсэн. Тэд Бурханы амлалтаас таслагдаагүй ч өөрсдийн амьдралдаа болон бусдын амьдралд шаардлагагүй стрессийг нэмсэн.

Бид заримдаа амлалтад хүрэх гэж яардаг. Бид Сара Абрахам хоёр шиг Бурханд туслах гэж оролддог нь стрессгүй амлалт дээр стресс нэмдэг. Чимээгүйгээр Бурханыг хүлээхээс татгалзаж амлалтаа бүү үгүй хий. Таны төлөөх Бурханы ажил бүрэн гүйцэд дуусахыг зөвшөөр. Тэвчээртэйгээр Бурханы амлалтуудаас зуурч баяр хөөртэй бай. Бүү яар, Бүү эргэлз, Бүү гомдол, харин тэмцэлдэхээ больж, хүлээ. Бурхан таны амьдралд зориулсан Түүний төлөвлөгөө амлалт бий.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Sitting in the Still: 7 Days to Waiting Inside of God’s Promise

Бидэнд Бурханаас өгсөн амлалт байдаг ч заримдаа амьдрал маань Бурханы амласан амлалтаар явахгүй байгаа мэт байдаг. Эсвэл бид амьдралынхаа шийдвэрлэх мөчид Бурханы дуу хоолойг шууд сонсохыг хүсэвч чимээгүй байдлыг сонсдог. Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөгөөр Бурхан чимээгүй мэт санагдах үед Бурханы хүслийн дагуу хэрхэн алхах талаар таны зүрхэнд ярих болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жерард Карденасд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://jessicahardrick.com/