ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: 7 өдөр Бурханы амлалтыг хүлээЗагвар
ӨДӨР 4
ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: ТҮҮНИЙ ХҮСЛИЙГ
Бидний ихэнх маань хэрэв Бурханы хүсэл бол бүх зүйлс ямар ч бартаа саадгүй биелэх ёстой гэж боддог. Бурхан бидэнд хэзээ ч амар хялбар замыг амлаагүй. Харин Түүний хүслийн дагуу алхах үед Тэр бидэнтэй хамт байна гэж амласан. Бурханы замаар явах үед Бурхан бүх зүйлсийг бидний таалалд нийцүүлэн хийх болно гэж хүлээдэг учраас зөрчилдөөн үүсдэг. Бид тухгүй байдлыг мэдрээд ирэхээрээ Бурханы дуу хоолой болон бидний амьдрал дахь Түүний хүсэлд эргэлзэж эхэлдэг.
Заримдаа, бид түрүүлэн алхам хийснээс болж таагүй, итгэлгүй байдлыг мэдэрдэг бол заримдаа энэ нь Бурханы хүслийн нэг хэсэг байдаг. Бурханы дуу хоолойд дуулгавартай байх үед жижигхэн асуудал ч бидэнд зааж, хүчийг өгч байдаг. Бурханы хүсэл дотор байх нь хамгийн аюулгүй газар юм.
Бид Бурханы хүслийн дагуу үйлдэж байгаа Библийн хамгийн шилдэг жишээнүүдийн нэг болох Бурханы цорын ганц хүүг энэ ертөнцөд төрүүлж байгаа түүхийг Иосеф Мариа хоёроос харж болно. Тэд Бурханы хүү Есүсийг төрүүлэх онцгой газрыг хайхдаа залбирч, Бурханы чиглүүлгийн дагуу үйлдсэн. Тэдний залбирал хариулагдаагүй мэт байсан бөгөөд Бурхан тэдэнд өгсөн амлалтынхаа дунд тэднийг орхисон юм болов уу гэж бодогдохоор байсан. Яг тэр үед тэд Бурханд эргэлзэж эхэлсэн. Бид ч бас ингэдэг. Гэсэн хэдий ч Иосеф Мариа хоёр үргэлжлүүлэн итгэсээр байсан. Тэдний хүлээж байсан амлалт шиг харагдахгүй байсан ч тэд төлөвлөгөөг орхиогүй.
Таны амьдралын зорилго Бурханы уламжлалт бус замаар явж байгаа бол үргэлжлүүлэн Бурханд итгэсээр, залбирсаар бай. Энэ нь тэвчээр дотор хүлээх газар байж болох юм. Бүү бууж өг. Таны амьдрал дахь Бурханы зорилгод бүү эргэлз учир нь энэ нь таны хүслээр бус Бурханы хүслээр өрнөдөг. Өнөөдрийн залбирлаараа "тэвчээр дотор" зөвхөн Бурханы хүслийн дагуу хөдлөх болно гэсэн амлалтыг өг.
Энэ төлөвлөгөөний тухай
Бидэнд Бурханаас өгсөн амлалт байдаг ч заримдаа амьдрал маань Бурханы амласан амлалтаар явахгүй байгаа мэт байдаг. Эсвэл бид амьдралынхаа шийдвэрлэх мөчид Бурханы дуу хоолойг шууд сонсохыг хүсэвч чимээгүй байдлыг сонсдог. Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөгөөр Бурхан чимээгүй мэт санагдах үед Бурханы хүслийн дагуу хэрхэн алхах талаар таны зүрхэнд ярих болно.
More