ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: 7 өдөр Бурханы амлалтыг хүлээЗагвар
ӨДӨР 7
ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: ГАРАХ ЗӨВШӨӨРӨЛ
"Тэвчээр дотор" байхад амар тайван биш байвал яах вэ? Тавгүй байдал дунд гацчихсан бол яах вэ? Буруу хүнтэй гэрлэх, тааламжгүй ажил, буруу харилцаа, хэцүү хүүхдүүд эсвэл буруу чуулганд явах эдгээрийн аль нь ч байсан. Эдгээр нь магадгүй бидний туулж өнгөрүүлэх ёстой сорилтууд байж болох юм.
Бид бүхэн сорилттой тулгарч байсан бөгөөд хурдан үүнээс зугтахыг хүсдэг. Гэвч Бурхан үргэлж үүнийг зөвшөөрдөггүй. Бидэнд сорилтоос зугтаах эрх мэдэл өгөгдөөгүй. Бид залбирч, Бурханаас заавар чиглүүлгийг хүлээх хэрэгтэй. Бурхан хариулахгүй байна гэдэг нь бидэнд зугтаах зөвшөөрөл өгсөн гэсэн үг биш юм.
Бид бүгд тавгүй байдалд дургүй учраас Бурхан биднийг энэ тавгүй байдлаас гаргах ёстой гэж боддог. Энэ таагүй нөхцөл байдалд Бурхан байхгүй гэж боддог ч харин Түүнийг хайх хамгийн тохиромжтой газар юм. Миний Бурхантай хамгийн ойр байсан цаг мөч бол тавгүй нөхцөл байдал дундаа Бурханыг бүх зүрхээрээ хайсан үе байсан. Тийм ээ, Бид сорилтоос болж чуулганаа, харилцаагаа мөн ажлаа орхиж болох ч үүнээс болж суралцах ёстой гол чухал зүйлээ гээгдүүлж болзошгүй юм.
Бурханы таны амьдралд зориулсан амлалт байгаа л бол тэдгээр амлалтуудыг биелүүлэхэд бэлтгэгдэх хэрэгтэй гэдгээ сана. Та сорилт болон зовлон дунд тэвчээртэй байснаар энэ бүхнийг даван туулж чадна. Бурханы амлалт таныг амьдралд биелэхэд шаардлагатай зүйлсийг таны дотор бий болгохыг зөвшөөр. Бурханыг чиглүүлэх хүртэл тэвчээртэй бай. Хэрэв та таагүй нөхцөл байдал дунд Бурханыг хүлээж байгаа бол итгэмжтэйгээр залбирал дотроо хүлээ. Тэр Өөрийн тааламжит цагтаа танд туслах болно.
Энэхүү төлөвлөгөөг дуусгахдаа, ямар ч зүйл болж байсан "тэвчээр дотор" Бурханы дуу хоолойг сонсох хүртлээ хүлээн гэдгээ амла. Бүү санаа зов, Түүний биш дуу хоолойнд бүү хуурт, Өөрийн ойлголтод бүү түшиглэ, цаг нь болохоор Тэр ярих болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бидэнд Бурханаас өгсөн амлалт байдаг ч заримдаа амьдрал маань Бурханы амласан амлалтаар явахгүй байгаа мэт байдаг. Эсвэл бид амьдралынхаа шийдвэрлэх мөчид Бурханы дуу хоолойг шууд сонсохыг хүсэвч чимээгүй байдлыг сонсдог. Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөгөөр Бурхан чимээгүй мэт санагдах үед Бурханы хүслийн дагуу хэрхэн алхах талаар таны зүрхэнд ярих болно.
More