ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: 7 өдөр Бурханы амлалтыг хүлээЗагвар
ӨДӨР 6
ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: ХУВЬ ТАВИЛАНГАА АЛДАХ
Хуучин гэрээнд, Самуел заасан хугацаандаа ирээгүйн улмаас Саул өөрийн гараар асуудлыг шийдсэн талаар гардаг. Бурханыг хүлээхийн оронд Саул дуулгаваргүй загнаснаас болж хаанчлалынхаа бүрэн эрхийг алдсан.
Заримдаа Бурхан биднийг орхисон мэт санагддаг учраас Түүний зааварчилгаа хэцүү байдаг. Гэсэн хэдий ч эдгээр цагууд нь бидний дуулгавартай байдал, итгэмжтэй байдлыг шалгах үе байдаг. Бид Бурханы дуу хоолойг хайн, хүлээдэг шигээ өөрсдийн замаар явахдаа баруун, зүүн тийш хазайлгүйгээр Бурханыг ярих хүртэл тэвчээр дотор хүлээж сурах хэрэгтэй. Бид Саулаас Бурханы зааварчилгаагүйгээр хөдлөх нь амлалтаас салгагдах аюултай гэдгийг харж авлаа!
Саул удирдагч учраас маш олон шийдвэрүүд түүнээс хамаардаг байсан бөгөөд түүний алдаанууд ч мөн олон хүнийг төөрөгдүүлсэн. Үе тэнгийнхэн болон бусад хүмүүсийн хэлсэн үгс зөвлөгөө бидний амьдралыг буруу тийш нь чиглүүлж болно. Энэ үед бид Бурханы үгийг сонсолгүйгээр үйлдэл хийхэд хүрдэг.
Бурхан биднийг хангалуун амьдруулахыг хүсдэг гэдэгт би итгэдэг. Түүний бидний амьдралд зориулсан амлалтуудад хүрч, бидэнд зориулсан ерөөлүүдийг аваасай гэж Тэр хүсдэг. Харамсалтай нь бид өөрсдийн бодлоор эсвэл бусдын зөвлөгөөгөөр явснаар Бурханы бидэнд өгсөн ерөөлүүдийг алддаг.
Тийм ээ, ийм үед бид Бурханыг сонсож чаддаггүй эсвэл Бурханаас шууд хариултаа авахыг хүсдэг ч өөрийн бодол болон бусдын зөвлөгөөг дагаж хувь тавилангаа бүү алдаарай. Зөвхөн итгэмжит хоньчин болох Түүний дуу хоолойг л дага. Хэрэв та Бурханы амлалтыг хүлээж байгаа бөгөөд эргэн тойрны тань дуу чимээ хэтэрхий чанга байгаа ч "тэвчээр дотор" хүлээх үед Бурханы тантай ярихад бэлэн байгааг олж харах болно. Өнөөдөр Бурханд Түүний дуу хоолойг сонсох хүртлээ хөдлөхгүй гэж амлалт өг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бидэнд Бурханаас өгсөн амлалт байдаг ч заримдаа амьдрал маань Бурханы амласан амлалтаар явахгүй байгаа мэт байдаг. Эсвэл бид амьдралынхаа шийдвэрлэх мөчид Бурханы дуу хоолойг шууд сонсохыг хүсэвч чимээгүй байдлыг сонсдог. Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөгөөр Бурхан чимээгүй мэт санагдах үед Бурханы хүслийн дагуу хэрхэн алхах талаар таны зүрхэнд ярих болно.
More